АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТАД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
АШУҮИС-ИЙН 2021 ОНЫ БАКАЛАВРЫН СУРГАЛТАД ЭЛСЭН СУРАЛЦАХ
Элсэх хугацаа
2021 оны 06-р сарын 02-ны өдрөөс эхлэн ЭЕШ-ын дүн нийтэд зарлагдсан сүүлийн өдрийн 18.00 цаг хүртэл АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл, мэдээллийн цахимд системд бүртгүүлэн хүсэлт гаргана. http://burtgel.mnums.edu.mn
Бүртгэх хугацаа
Элсэгчдийн бүртгэлийг 2021 оны 08 дугаар сарын 3 дахь долоо хоногт бүртгэнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалт
- Хувийн хэрэг
- ЭЕШ-ын батламж
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг эх хувь, хуулбарын хамт
- Сүүлийн 6 сарын дотор авхуулсан цээж зураг 4 хувь (3*4)
Хөтөлбөр сонгох, элсэгчдийг шалгаруулах
- Элсэгч нь ЭЕШ-ийн дүн нийтэд зарлагдсан сүүлийн өдрөөс хойш 72 цагийн дотор элсэхийг хүссэн хөтөлбөрөөс эхлэн эрэмбэлж, дэс дугаарын дагуу дараалуулж сонгоно.
- Элсэгч нь хөтөлбөр сонголтын хураамжийг цахимаар төлж сонголтоо баталгаажуулах бөгөөд төлбөрийг буцаан олгохгүй.
- Элсэгчид нь зөвхөн ЭЕШ өгсөн тухайн хот, орон нутаг дахь хяналтын тоонд онооны жагсаалтаар өрсөлдөнө.
- Хөтөлбөр сонголт дууссанаас хойш 24 цагийн дотор ЭЕШ-ын зохих хичээлүүдийн нийлбэр онооны дарааллаар, хөтөлбөр тус бүрээр жагсаалт гаргаж нээлт мэдэгдэнэ.
- Элсэгчдийн ЭЕШ-ийн нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд онооны хувь (проценталь) болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж хувийг харьцуулж шийдвэрлээ.
- Тогтоосон хугацаанд хөтөлбөр сонголт, баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд элсэхээс татгалзсан гэж үзнэ.
- БШУ-ны Сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалын 7.1 дэх хэсгийг үндэслэн дараах тохиолдолд Элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцаж болно.
- Дээд боловсролтой иргэн: 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсэгчид
- Дипломын боловсролтой иргэн: Шаталсан бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн хүрээн дэх бусад тохиолдол
- АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн элсэлтийн босго оноо хангасан тухайн жилийн төгсөгчдийг тогтоосон хяналтын тоонд элсүүлнэ.
Суралцах эрх олгох
- Хяналтын тоонд багтсан элсэгч нь 48 цагийн дотор сургалтын төлбөрийг төлж, суралцагчийн анкет бөглөн “АШУҮИС-д оюутан суралцуулах гэрээ”-г байгуулснаар суралцах эрх баталгаажна.
- Суралцах эрхээ цуцлах тохиолдолд төлбөрийн 10 хувийг суутгаж буцаан олгох болохыг анхаарна уу!
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг, оношилгоо
АШУҮИС-д элсэлтээр элсэн орсон болон дотуур байранд амьдрах нийт оюутныг Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгтэй хамтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог зохион байгуулдаг.
Дараах үзлэг оношилгоог хийнэ
- Элэгний В,С вирус илрүүлэх
- Сурьеэ
- Амьсгалын дээд замын өвчин
- Дотор эрхтэний өвчин
- Харшил
- Мэдрэл
- Шүд
- Бөөр ялгаруулах эрхтэн
- Зурхний үйл ажиллагаа
Оюутны эрүүл мэндийн төв
Энэхүү төвд АШУҮИС-н эмч, багш нар мэргэжлийн үйлчилгээг үзүүлж, хурдавчилсан оношлуураар шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, сувилгаа хийж, шаардлагатай тохиолдолд манай их сургуулийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн дараагийн шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх юм.