АШУҮИС-ийн Оюутны I болон II байр нь БЗД, 6-р хороо, Арслантай гүүрний зүүн урд байрладаг. Оюутны III-р байр нь Их сургуулийн цогцолборт байрладаг ба орчин үеийн шийдэл бүхий зохион байгуулалттай.

Оюутны байранд орход бүрдүүлэх материал:

  1.  Байранд түр оршин суургчийн анкет
  2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас
  3. COVID-19 вакцин гэрчилгээ
  4. Түргэвчилсэн шинжилгээ
  5. Иргэний үнэмлэхний хуулбар
  6. Төлбөр төлсөн баримт
  7. Оюутны үнэмлэхний хуулбар
  8. Цээж зураг

Оюутны байранд бүртгүүлэх заавар: 

1942 онд МУИС байгуулагдахад их сургуулийн үндэс суурь болсон Хүн эмнэлгийн факультет байгуулагдаж, МУИС-ийн хичээлийн болон оюутны байр, сургалтын баазыг түшиглэн үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 

Оюутны 1-р байр нь анх 1977 онд 374 оюутны багтаамжтайгаар байгуулагдсан бөгөөд хөдөө, орон нутгаас ирж суралцаж буй оюутан залуучуудыг ая тухтай орчин нөхцөлд сурч амьдрах бололцоог бий болгож, одоог хүртэл тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. АШУҮИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дугаар тушаалаар батлагдсан “АШУҮИС-ийн Оюутны байрны журам”-г мөрдөн ажиллаж байна. 

Оюутны 1-р байр нь 840м2 эзэмшил газартай, 374 оюутныг хүлээн авах хүчин чадалтай. Нийт 104 өрөөтэй. Давхар бүртээ 30 хүртэл оюутны хүчин чадалтай уншлагын 3 танхимтай. Давхар болгонд ариун цэврийн өрөө 4, угаалтуур 8, шүршүүр буюу халуун усны өрөө 1 байдаг. БЗД-ийн 6-р хорооны Оцело өрхийн эмнэлэг, өсвөр үе залууст ээлтэй клиник, БЗД-ийн 6-р хорооны цагдаагийн хэсэгтэй тус тус хамтран ажилладаг.

Оюутны дотуур байрны хамт олон нь оюутан бүрт хүрч үйлчлэх , зөв боловсон харьцах, хоёр дахь гэр болсон оюутны байрныхаа цэвэр тохилог орчинг бүрдүүлэх, хэрэгтэй үед нь тусалж дэмжлэг үзүүлэх, амгалан тайван байдлыг бүрдүүлэх зорилгын хүрээнд ажилладаг.

Өнөөдрийн байдлаар АШУҮИС-ийн оюутны 1-р байр нь нийт 7 ажилтантай.

Байрны эрхлэгч -1

Жижүүр -3

Үйлчлэгч -2

Слесарь -1 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Оюутны байрны ажиллагсдын хурлыг сар болгон тогтмол хийж, хийх ажил болон тулгамдаж буй асуудлаа тогтмол ярилцаж ажлын чанар хүртээмжийг сайжруулж ажилладаг.

АШУҮИС-ийн оюутны 1-р байр нь оюутны зөвлөлөө жил бүр сонгон шалгаруулж,  хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллуулдаг. Байрны зөвлөл нь 5 оюутны бүрэлдэхүүнтэй ажилладаг. Жил бүр оюутнуудаа нэгдмэл нэг санаа хүсэл зорилготой байлгах үүднээс “Танилцах” үдэшлэг, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, теннисны тэмцээн зохион байгуулдаг. Жил бүрийн 12 сард оюутнуудын дунд “Шилдэг тасаг”–г шалгаруулж идэвхитэй оролцсон оюутан,  тасгийг шагнаж урамшуулдаг. 

Оюутны 1-р байр нь 2021-2022 оны хичээлийн жилд нийт 328 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс БНЛАУ-ын 26 оюутан амьдран, суралцаж байна. Ковид-19 цар тахлын үед оюутны байр нь 100%-ийн дүүргэлттэйгээр ажиллахгүй байгаа ч, оюутны тав тух хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Цар тахлын үед тусгаарлалтын 4 өрөө, нөөцийн 1 өрөөг гаргаж, ковид туссан оюутнуудыг тусгаарлан хэвтүүлэн эмчлүүлж байна. Их сургуулийн захирлын шийдвэрийн дагуу резидент оюутан Б.Баярмааг оюутны байранд байршуулан эмчээр ажиллуулж, оюутнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүйгээр үзүүлж байна.

Анх 1942 онд МУИС байгуулагдахад АШУҮИС-ийн үндэс болсон Хүн эмнэлгийн факультет байгуулагдаж, МУИС-ийн хичээлийн болон оюутны байр, сургалтын баазыг түшиглэн үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. МУИС-иас тусгаарлан 1961 онд бие дааж Анагаах Ухааны дээд сургууль болсон тэр цаг дор сургуулийн хичээлийн байр, оюутны байрны барилгуудтай болж материаллаг баазын хувьд биеэ дааж хөгжих нөхцөл бүрдэж хөгжлийн шинэ үе шатанд шилжсэн юм.

Оюутны 2-р байр нь анх 1977 онд 374 оюутны багтаамжтайгаар байгуулагдсан бөгөөд хөдөө, орон нутгаас ирж суралцаж буй оюутан залуучуудыг ая тухтай орчин нөхцөлд сурч амьдрах бололцоог бий болгож, одоог хүртэл тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. АШУҮИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26 өдрийн А/49 дугаар тушаалаар “АШУҮИС-ийн Оюутны байрны журам”-г мөрдөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар АШУҮИС-ийн оюутны 2-р байранд нийт хөдөө, орон нутгаас ирсэн 350 МУ-ын оюутан, залуус, БНХАУ-ын докторант, магистрантаар суралцаж буй нийт 6 оюутан, залуус сурч боловсрон амьдарч байна.

АШУҮИС-ийн оюутны 2-р байр нь оюутан залуучуудыг ажиллах, сурч хөгжих, амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх, аюулгүй байдлыг ханган чанартай үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг. 

АШУҮИС-ийн оюутны 2-р байр нь нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд: 

Байрны эрхлэгч: У. Уранбайгаль

Жижүүр: Д. Батболд, Н. Энхээ, О.Дэлгэрцэцэг 

Үйлчлэгч: М.Чимгээ, Б.Түмэндэмбэрэл

Слесарь: В.Ганпүрэв

  АШУҮИС-ийн оюутны 3-р байр нь 2019 оны 09 сард ашиглалтанд орж анх оюутны байрны эрхлэгч 1, зохион байгуулагч 2, жижүүр 2, цэвэрлэгч 2 слесарь 2 нийт 9 ажилтан, ажилчид 297 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. 2023 оны 03 дугаар сарын 30 өдрийн байдлаар 12 ажилтан ажилчид, 512 дотоод оюутан , 24 гадаад оюутан, 35 резидент, магистр, 141 АШУҮИС-ийн ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Ажиллах хугацаанд Ковид-19 үед 5 сар Засгийн газрын шийдвэрээр эмнэлгийн ор дэлгэн байршуулахад 14 давхраа эмнэлэг болгон ажиллуулсан. Мөн энэ хугацаанд 17 аймгаас ирж ажиллаж буй 82 эмч нарыг байрлуулж ажилласан. Жил болгон зохиогддог АШУҮИС-ийн урлаг спортын наадмаар орон нутгийн салбар сургуулиудаас ирж оролцож буй багш, ажилтнуудыг байрлуулж ажилладаг. НЭМС-ийн 24 оюутан амьдарч байна. Нийт 16 давхар 300 өрөөтэй нэг өрөөнд 8 оюутан амьдардаг.