НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ
Бакалаврын сургалтын хөтөлбөр
Хөтөлбөрийн тодорхойлолт
"Нийгмийн эрүүл мэнд судлалч" бакалаврын хөтөлбөр нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хандлага эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн 165 кредиттэй сургалт юм.
Хөтөлбөрийн нэр, индекс
НЭМ судлалч, индекс 098801
Үндэслэл
Дэлхий нийтэд хүнийг эрүүл аюулгүй орчин ажиллаж, амьдрах, суралцахад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг таньж, илрүүлэх, хэмжиж үнэлэх, тэдгээрийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих хамгаалахад чиглэдэг. Хүнийг эрүүл аюулгүй орчин, амьдрах, сурах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулинд НЭМ-ийн тэргүүлэх чиглэл болгож хуульчилсан мөн Эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль, эрх зүйн дүрэм, журмаар зохицуулдаг.
Монгол улсад 1963 оноос эхлэн 1990-аад оныг хүртэл эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл ахуйч мэргэжилтэнг бэлтгэж байсан бөгөөд нийгмийн хөгжил, энэ шинжлэх ухааны үзэл баримтлалын олон улсын чиг хандлага, НЭМ –ийн шинэ хандлага зэргийг харгалзан 2000 оноос эхлэн НЭМ судлалч бэлтгэж эхэлсэн. Канадын НЭМ-ийн мэргэжилтнүүдийн 2014 онд боловсруулан гаргасан НЭМ-ийн мэргэжилтний цогц чадамжинд тус мэргэжилтний эзэмшвэл зохих цогц чадамжийг 8 хүрээгээр тодорхойлж, эзэмшвэл зохих 95 ур чадварыг зааж өгсөн.НЭМ-ийн бакалаврын хөтөлбөрийн агуулга нь эрүүл мэндийн салбар, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, төр олон нийтийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж болон нийгмийн шаардлагатай бусад салбарт нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, тархвар судлаачаар ажиллахад шаардагдах ур чадвар олгоход чиглэдэг6.
АШУҮИС-ийн НЭМ-ийн судлалч мэргэжилтний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2 удаа БМИҮЗ-өөр сургалтын хөтөлбөрийн амжилттай магадлан итгэмжлүүлсэн.
Мэргэжилтний хэрэгцээ
“Эрүүл мэндийн тухай хууль”-д (2011 он) 4.2.2. Эрүүл мэндийн салбарын эрүүл мэндийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг “НЭМ-ийн тусламж үйлчилгээ” хэмээн хуульчлан тусгасан бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна гэж тусгасан4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, хянах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах үйл ажиллагааг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ хамаарна гэж тусгажээ.
МУ-ын Их хурлын 2020/52 тогтоол Алсын хараа-2050 баримт бичигт Урьдчилан сэргийлэх анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, төгсөлтийн өмнөх болон дараах онолын, дадлага сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож хөгжүүлнэ. Аймаг, дүүргийн түвшинд хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулна гэж тусгажээ.
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого (УИХ 2001/81)-д Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг зөвхөн өвчин эмгэгийг эрт илрүүлэх, төгс эмчлэх төдийгүй, эрүүл хүнд хандуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх нь хүний хөгжлийн чухал хэсэг болох нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл болно. МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (2020-2024) Эрүүл мэндийн чиглэлээр:Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна хэмээн тусгасан байна. Цаашид манай улсад хүн амын өсөлт, хотжилт, технологийн дэвшил, аж үйлдвэржилтийн өсөлттэй холбоотойгоор тус мэргэжилтний хэрэгцээ нэмэгдсээр байна.
Хөтөлбөрийн агуулга
НЭМ-ийн бакалаврын боловсролын хөтөлбөрийн агуулга нь эрүүл мэндийн салбар, хувийн хэвшлийн салбар, эрдэм шинжилгээний байгууллага, төр олон нийтийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж болон нийгмийн шаардлагатай бусад салбарт нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, тархвар судлаачаар ажиллахад шаардагдах ур чадвар олгоход чиглэдэг.
Сургалтын төлөвлөгөөг боловсруулахад Монгол улсын БСШУС-ын 2014 оны 04 сарын 28-ны өдрийн А/174 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын мэргэжлийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ыг мөрдлөг болгов.
Хөтөлбөрийн хариуцах нэгж, харилцах хаяг
Хаяг: Монгол улс, УБ хот, СБД 1-р хороо , С.Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр, НЭМС-ийн 335 тоот, Утасны дугаар: +976 11 32 91 26
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Орчны эрүүл мэндийн тэнхим ehsc.group@mnums.edu.mn
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ
Бакалаврын сургалтын хөтөлбөр
Хөтөлбөрийн тодорхойлолт
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр оюутан төвтэй, чадамжид суурилсан сургалтаар ажлын байран дахь үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлсэд хяналт тавих, бууруулах замаар ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн “хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” мэргэжилтэн бэлтгэх 126 багц цагийн багтаамж бүхий бакалаврын түвшний боловсрол эзэмшүүлэх өдрийн сургалтын цогц баримт бичиг юм.
Хөтөлбөрийн нэр, индекс
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, индекс 102201
Хөтөлбөрийн үндэслэл
Дэлхий нийтэд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үйл ажиллагаа хөдөлмөр эрхэлж буй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж өвчлөл, осол гэмтэлд хүргэдэг ажлын байран дахь хими, физик, механик, биологийн аюултай хүчин зүйлсийг таньж, илрүүлэх, хэмжиж үнэлэх, тэдгээрийг бууруулах, арилгах үндсэн гурван үйл ажиллагаанд чиглэдэг. Монгол улсад ХАБЭА-н харилцааг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Эрүүл ахуйн тухай хууль”-иар зохицуулдаг. ХАБЭА-н талаарх хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтэн чухал ач холбогдолтой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27,2 хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна”, Эрүүл ахуйн тухай хуулийн 13.1.9 хэсэгт “50 ба түүнээс дээш ажилтантай үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтныг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудаас баталсан журмын дагуу ажиллуулна” гэж заасан.
Дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 сарын 22-ны өдрийн A/114 тушаалаар ХАБЭА-н зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай шийдвэр гаргасан. Уг тушаалын хавсралтад “үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага 50-100 хүртэлх ажилтантай тохиолдолд 1 ба түүнээс дээш орон тооны ХАБЭА-н ажилтантай, 100-дээш ажилтантай тохиолд ХАБЭА-н асуудал хариуцсан бүтэцтэй байна”; “Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр 1 ба түүнээс дээш орон тооны ажилтан ажиллуулна” гэж заажээ. Энэ заалттай уялдуулан үзэхэд 50 дээш ажилтантай 2467 байгууллага=2467 Орон тооны ХАБЭА, 50 доош ажилтантай 4075 байгууллага= 4075 гэрээт "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал" мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байна.
Хөтөлбөрийн агуулга
Сургалтын төлөвлөгөөний агуулга нь хөтөлбөрийн зорилго, зорилт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажлуулах норматив”, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ажилтны ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварт заасан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэхэд хэрэгтэй мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн.
Сургалтын төлөвлөгөөг боловсруулахад Монгол улсын БСШУС-ын 2014 оны 04 сарын 28-ны өдрийн А/174 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын мэргэжлийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ыг мөрдлөг болгов.
Хөтөлбөрийг хариуцах нэгж, харилцах хаяг
Хаяг: Монгол улс, УБ хот, СБД 1-р хороо , С.Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр, НЭМС-ийн 335 тоот, Утасны дугаар: +976 11 32 91 26
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Орчны эрүүл мэндийн тэнхим ehsc.group@mnums.edu.mn
ЭРҮҮЛ АХУЙ, ТАРХВАР СУДЛАЛ
Бакалаврын сургалтын хөтөлбөр
Хөтөлбөрийн тодорхойлолт
Эрүүл ахуй, тархвар судлал чиглэлээр оюутан төвтэй, чадамжид суурилсан сургалтаар хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн “Эрүүл ахуй, тархвар судлал” мэргэжилтэн бэлтгэх 165 багц цагийн багтаамж бүхий бакалаврын түвшний боловсрол эзэмшүүлэх өдрийн сургалтын цогц баримт бичиг юм.
Хөтөлбөрийн нэр, индекс
Эрүүл ахуй, тархвар судлал индекс 102101
Хөтөлбөрийн үндэслэл
Дэлхий нийтэд хүнийг эрүүл аюулгүй орчин ажиллаж, амьдрах, суралцахад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг таньж, илрүүлэх, хэмжиж үнэлэх, тэдгээрийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих хамгаалахад чиглэдэг. Хүнийг эрүүл аюулгүй орчин, амьдрах, сурах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулинд НЭМ-ийн тэргүүлэх чиглэл болгож хуульчилсан мөн Эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль, эрх зүйн дүрэм, журмаар зохицуулдаг. Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад Эрүүл ахуй, тархвар судлалын мэргэжилтэн ажил үүргийнхээ дагуу гол үүргийг хүлээдэг. Монгол Улсын Үндсэн (1992 он) хуулийн 16.2-т хүн ам эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн заалт, Эрүүл ахуйн тухай (2016 он) хуулийн 1-р зүйл, 2-р бүлэг Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаарх заалт, Эрүүл мэндийн тухай (2011 он) хуулийн 3.1 эрүүл мэндийг хамгаалах, 3.1.19 эрүүл мэндийг дэмжих, 4-р зүйл төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, 4.2.2. НЭМ-ийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгох талаарх заалт, ЭМС-ын 2017 оны 04 сарын 27-ны өдрийн А/169 тоот тушаал Эмнэлгийн халдвар судлаачийн ажлын байрны тодорхойлолт зэрэг хууль эрх зүйн баримтуудад үндэслэн мэргэжилтний хэрэгцээг тооцдог.
Үндэсний статистикийн хорооны 2022 оны мэдээгээр МУ-д 50-иас олон ажилтантай 2556 гаруй үйлдвэр, ААН, байгууллага байна. Үүн дээр төрийн хяналт шалгалтын байгууллагад 95, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд 12, их дээд сургуульд 35, боино хугацааны сургалтын байгууллагуудад 92, үйлчилгээний байгууллага (нийтийн хоолны газар, хүнсний зах, зочид буудал) 110, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд 40, томоохон уул уурхайд 100 нийт 3040-аас цөөнгүй Эрүүл ахуй, тархвар судлалын мэргэжилтэн хэрэгцээтэй байх урьдчилсан тооцоо гарч байна. Цаашид манай улсад хүн амын өсөлт, хотжилт, технологийн дэвшил, аж үйлдвэржилтийн өсөлттэй холбоотойгоор хөрс, ус, агаарын бохирдол ихсэх, хүнсний аюултай эрсдэлтэй ажлын байранд ажиллагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Хөтөлбөрийн зорилго
Монгол хүний үндсэн хуульд заагдсан Хүн ам эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн дагуу хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний болон төрийн захиргааны байгууллагуудад эрүүл ахуй, тархвар судлалын чиглэлээр ажиллах мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх
Хөтөлбөрийн зорилт
Амьдрах, суралцах, хөдөлмөрлөх орчноос хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг, сөрөг үр дагавар, эрсдэлт хүчин зүйлсийн хэмжигдэхүүн, нэгж, сэргийлэлтийн талаарх талаарх суурь ойлголт
Амьдрах, суралцах, хөдөлмөрлөх орчин дахь эрсдэлт хүчин зүйлсийг үндэсний болон олон улсын эрүүл ахуйн норм, зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт, зөвлөмж хэмжээний талаарх ойлголт
НЭМ, ЭМ-ийн бодлого, эрүүл мэндийг дэмжих арга замын талаар ойлголт
Эмнэлгийн байгууллагын халдварын сэргийлэлтийн хяналт, халдварт ба халдварт бус өвчний тархвар судлалын ойлголт
Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэл, халдвараас сэргийлэх арга хэмжээнд хяналт тавих, хариу арга хэмжээ авах ойлгол
Идэвхтэй ба идэвхгүй хэлбэрийн тандалт хийх төлөвлөгөө боловсруулах ойлголт
Эрсдлийн үнэлгээ хийх, ЭМБ-р үйлчлүүлж буй иргэд, өвчтөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ойлголт
Хүнсний аюулгүй байдал, хангах арга замууд зохистойн хооллолтын талаарх ойлголт
Судалгааны арга аргачлал, статистик боловсруулалтын талаарх мэдлэг, чадвар, судалгаанд суурилсан нотолгоог бүрдүүлэх
Хүн амын эрүүл мэндэд эергээр болон сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсийг хэмжих хэмжигдэхүүн, нэгжийг сонгох, хэмжих аргыг зөв сонгох, үнэлгээг хийх хэмжилтийг гүйцэтгэх
Стандарт, зөвлөмжид тулгуурлан хэмжилтийн үр дүнд үнэлгээ өгөх
Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтэд үнэлгээ өгөх, зохистой хооллолтын зөвлөмж өгөх
Эрүүл ахуйн урьдчилсан болон төлөвлөгөөт хяналтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах, зөвлөмж боловсруулах
Эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах, олон нийтэд сурталчлан түгээх,
Эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд байгууллага, салбар хоорондын уялдааг хангах, байгууллага, салбар хоорондын хамтын ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, өргөжүүлэхэд манлайлан оролцох
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх ажилд эрүүл ахуй, халдвар хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тавих
Хүн амын эрүүл мэндийн хамгаалах, сэргийлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилан гүйцэтгэх
Эрүүл ахуй, тархвар судлалын үйл ажиллагаануудад нийгэм дэх нөөцийг татан оролцуулах, хамтран ажиллах, нөөцийг зохистой ашиглах
Эрүүл ахуй тархвар судлалын арга хэмжээг ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах
Хөтөлбөрийн хүрэх үр дүн
МУ-д мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Эрүүл ахуй, тархвар судлал мэргэжилтэн дараах мэдлэг, чадвартай болно. Үүнд:
Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
Байгууллагын хүрээнд мөрдөх бодлого төлөвлөгөө, дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх
Эрүүл ахуй, тархвар судлалын талаар төрийн захиргааны байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах
Хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах чиглэлээр үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцох
Эрүүл ахуйн тухай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх
Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах, үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг арилгах чиглэлээр төрийн болон холбогдох төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах
Ажлын байранд хийх эрүүл ахуй, тархвар судлалын чиглэлийн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах
Ажлын байр, эрүүл мэндийн байгууллагад халдварын хяналт,сэргийлэлтийн үндсэн шаардлагуудын мөрдөлтөд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр удирдах, халдварын дэгдэлтийн байдалд судалгаа хийх, хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах
Идэвхтэй болон идэвхгүй тандалт хийх, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тогтоох
Дэгдэлт гарч болох эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, судалгаа хийх, таслан зогсоох арга хэмжээ авах
Хариу арга хэмжээг шуурхай авах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох
Эмнэлгийг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдалд хяналт хийх чадвар эзэмших
Эрүүл ахуй, тархвар судлал” мэргэжилтний цогц чадамж
K1: Мэдлэг
1. Амьдрах, суралцах, хөдөлмөрлөх орчноос хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг, сөрөг үр дагаварын талаарх суурь ойлголт
2. Амьдрах, суралцах, хөдөлмөрлөх орчин дахь эрсдэлт хүчин зүйлс, хэмжигдэхүүн, нэгж, сэргийлэлтийн талаарх суурь ойлголт
3. Амьдрах, суралцах, хөдөлмөрлөх орчин дахь эрсдэлт хүчин зүйлсийг үндэсний болон олон улсын эрүүл ахуйн норм, зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт, зөвлөмж хэмжээний талаарх ойлголт
4. НЭМ, ЭМ-ийн бодлого, эрүүл мэндийг дэмжих арга замын талаар ойлголт
5. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд байгууллага, салбар хоорондын хамтын ажиллагааны ач холбогдолын талаарх ойлголт
6. Судалгааны арга аргачлал, статистик боловсруулалтын талаарх ойлголт
7. Эмнэлгийн байгууллагын халдварын сэргийлэлтийн хяналтын ойлголт
8. Халдварт ба халдварт бус өвчний тархвар судлалын ойлголт
9. Хүнсний аюулгүй байдал, хангах арга замууд зохистойн хооллолтын талаарх ойлголт
S1: Чадвар
1. Хүн амын эрүүл мэндэд эергээр болон сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх
2. Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг хэмжихэд хэрэглэх хэмжигдэхүүн, нэгжийг сонгох, хэмжих аргыг зөв сонгох
3. Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хэмжих хэмжилтийг гүйцэтгэх
Стандарт, зөвлөмжинд тулгуурлан хэмжилтийн үр дүнд үнэлгээ өгөх
4. Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн ауюлгүйн үзүүлэлтэд үнэлгээ өгөх, зохистой хооллолтын зөвлөмж өгөх
5. Эрүүл ахуйн урьдчилсан болон төлөвлөгөөт хяналтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах, зөвлөмж боловсруулах
6. Эрүүл ахуйн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах , олон нийтэд сурталчлан түгээх
7. Байгууллага, салбар хоорондын хамтын ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, өргөжүүлэхэд манлайлан оролцох
8. Судалгаанд суурилсан нотолгоог бүрдүүлэх чадамжтай бай
9. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдалд үнэлгээ өгөх, хяналт тавих
A1: Хандлага
1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх ажилд эрүүл ахуй, халдвар хамгаалалын арга хэмжээг нэн тэргүүнд тавих
2. Хүн амын эрүүл мэндийн хамгаалах, сэргийлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилан гүйцэтгэх
3. Эрүүл ахуй, тархвар судлалын үйл ажиллагаануудад нийгэм дэх нөөцийг татан оролцуулах, хамтран ажиллах, нөөцийг зохистой ашиглах
4. Эрүүл ахуй тархвар судлалын арга хэмжээг ёс зүйн хэм хэмжээг баримтлан хэрэглэгдчдэд хүргэх
5. Төрийн ба төрийн бус байгууллагуудын хөтөлбөр, үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэхэд чиглүүлэх
6. Аливаа асуудлыг багаар шийдэх, хамтарч ажиллах
7. Харилцааны соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах
8. Халдварт ба халдварт бус өвчний тархалт, давтамжийг тооцох, эрсдэлт хүчин зүйлсийг тооцох, хянах
9. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдалд үнэлгээ өгөх
Хөтөлбөрийг хариуцах нэгж, захирал, харилцах хаяг
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал АУ-ны доктор, профессор Д.Даваалхам
Хаяг: Монгол улс, УБ хот, СБД 1-р хороо , С.Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр, НЭМС-ийн 335 тоот, Утасны дугаар: +976 11 32 91 26
ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖИЛ
Бакалаврын сургалтын хөтөлбөр
Хөтөлбөрийн тодорхойлолт
Эрүүл мэндийн нийгмийн ажилтны бакалаврын хөтөлбөр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх түвшинд үйлчлүүлэгч хүн амын нийгэм-сэтгэл зүйн асуудал, хэрэгцээг үнэлэх, тэдний нөөц боломжийг илрүүлэх, хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Хөтөлбөрийн нэр, индекс
Эрүүл мэндийн нийгмийн ажил-092301
Хөтөлбөрийн үндэслэл
Олон улсад эрүүл мэндийн салбарт ажиллах нийгмийн ажлын үйлчилгээний суурь 19-р зууны эхээр тавигджээ. Өвчтөний хүсэл, сонирхол, хэрэгцээ шаардлагыг анхаарлын төвд байлгах, өвчлөлийн нийгмийн талыг танин мэдэж, өвчтөнд үзүүлэх чанартай асаргааг эрхэмлэх, олон мэргэжлийн багийн ажлыг чухалчлахаас эхэлсэн байна. Эрүүл мэндийн салбар дахь нийгмийн ажилтны оролцоо ямар түвшинд буйг АНУ-д нийгмийн ажлын мэргэжилтэй 5 хүн тутмын 2 нь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Олон улсын туршлагаар эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь эрүүл мэндийн анхдагч шатлалтын тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх, эрүүл мэндийн боловсрол олгоход олон нийтийг идэвхжүүлэх, зохион байгуулах, нөлөөлөх үүрэгтэй оролцдог. Хоёр болон гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээнд эмчлүүлэгч, түүний гэр бүлд нийгэм-сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд туслах, чадваржуулах, нөөц боломжийг өргөжүүлэх, эмчилгээ үйлчилгээний үргэлжлэлийг хангахад олон мэргэжлийн багаар ажиллах, үйл ажиллагааг зохион байгуулах, хөгжүүлэх зэргээр мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлдэг. Манай улсын хувьд хүн амын өвчлөл, нас баралтад халдварт бус өвчин, осол гэмтэл болон хүүхэд, гэр бүл, ахмад настны эсрэг хүчирхийллийн эзлэх тохиолдол нэмэгдсээр байгаа өнөө үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээний хэрэгцээ асар өндөр байна.
Олон улсын Нийгмийн ажлын сургуулиудын холбоо, Олон улсын нийгмийн ажлын холбооны хамтран нийгмийн ажлын боловсрол, сургалтанд тавигдах олон улсын стандартыг 2004 онд боловсруулсан байдаг. Энэхүү стандартад нийгмийн ажлын боловсрол олгох, сургалтын үйл явцтай холбоотой бүхий л стандартыг тусгасан.Тэдгээрийн нэг нь нийгмийн ажлын боловсролын цөм хөтөлбөрийн стандарт юм. Үүнд тусгасны дагуу нийгмийн ажлын мэргэжлийн сургалтанд (1) орон нутгийн, үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд байгаа хэрэгцээ, тэргүүлэх асуудлуудад үндэслэн заах (2) өмнөх заалтанд хамаарахгүйгээр бүх улс оронд нийтлэг заагдах хичээлүүдийг багтаасан байх нийтлэг шаардлагыг тавьдаг.
Монгол улсад нийгмийн ажилтныг бакалаврын түвшинд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийн агуулгыг багтаасан нийгмийн ажлын мэргэжлийн стандарт (MNS 5323-94:2009)-ыг МУ-ын стандартчилал, хэмжилзүйн газар 2009 онд баталсан. 2014 онд батлагдсан аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, клиникийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн стандартад 2-3 нийгмийн ажилтан ажиллахаар батлагдсан байгаа нь цаашид энэ мэргэжилтэнг бэлтгэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг харуулна.
Хөтөлбөрийн зорилго
Нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх түвшинд үйлчлүүлэгч хүн амын нийгэм-сэтгэл зүйн асуудал, хэрэгцээг үнэлэх, тэдний нөөц боломжийг илрүүлэх, хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргэээх, хамгаалах зорилгоор нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх
Хөтөлбөрийн зорилт
Хүн амын эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн сайн сайханд нөлөөлөх хүчин зүйлсийг танин мэдэх,
Хүний эрх, шударга ёсыг дээдэлж, хувь хүний ялгаатай байдлыг хүндэтгэх нийгмийн ажлын үнэт зүйл, мэргэжлийн ёс зүйн зарчимд суралцах,
Нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний бүх хүрээнд нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүргэхэд шаардагдах үзэл баримтлал, онол, арга зүйг эзэмших,
Хүн амын ялгаатай бүлэг, олон нийтийг чадваржуулах, тэдэнд чиглэсэн мэргэжлийн үйлчилгээг хүргэх арга зүйг эзэмших,
Олон мэргэжлийн багт үр дүнтэй хамтран ажиллах, манлайлах, зохион байгуулах мэдлэг, чадварыг эзэмших,
Нийгмийн болон эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээг боловсронгуй болгоход нөлөөлөх үйл явцыг тодорхойлох, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмших
Нийгмийн асуудлыг танин мэдэх, илрүүлэх, дүн шинжилгээ хийх, чадварт суралцах,
ЭМНА-ны бакалаврын сургалтын төгсгөлд суралцагч нь дараах 5 цогц чадамжийг эзэмшсэн байна
Кейс менежер - үйлчлүүлэгчийн хэрэгцээ, нөхцөл байдлыг үнэлж, тохирох үйлчилгээг төлөвлөж, шаардлагатай үйлчилгээнд хамруулах, хяналт тавих
Нөлөөлөгч - хүн ам, олон нийт, үйлчлүүлэгчийн сайн сайхан байдал, тэдний эрүүл мэндийн төлөөх аливаа шийдвэрт нөлөөлөх
Хамтран ажиллагч- Үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээний чанарыг дээд зэргээр хангахын тулд олон мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй, идэвхитэй хамтран ажиллах
Судлаач-Хүн амын эрүүл мэндтэй холбоотой нийгэм-сэтгэл зүйн асуудлын талаар шинжлэх ухаанч нотолгоо бүрдүүлж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, шийдвэр гаргахад ашиглах
Сургагч-Нийгмийн ажлын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, нийгмийн ажилтнууд болон хамтран ажиллагсадыг сургах болон мэргэжлийн удирдлагаар хангах
Хөтөлбөрийн хариуцах нэгж, харилцах хаяг
ЭМНА-ны бакалаврын сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим хариуцдаг.
Хаяг: АШУҮИС, НЭМС-ийн 330 тоот өрөө. Email хаяг: emnanut@mnums.edu.mn
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХООЛ ЗҮЙ
Бакалаврын сургалтын хөтөлбөр
Хөтөлбөрийн тодорхойлолт
Эрүүл мэндийн хоол зүйч бакалаврын хөтөлбөр нь хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийг дэмжихэд хоол хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн ач холбогдол, хооллолтоос шалтгаалах өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг эзэмшсэн мэргэжилтэн байна.
Хөтөлбөрийн нэр, индекс
Эрүүл мэндийн хоол зүй-091504
Үндэслэл
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт “хүн амьд явах эрхтэй” гэсэн суурь зарчим, Монгол Улсын нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаг”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журмаар зохицуулагддаг.
Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох хүн амын шимт бодисын дутагдал нь манай улсын газарзүй, цаг уурын онцлог шинж болон хүн амын амьдралын зохисгүй хэв маяг, буруу хооллолт, цөөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс үүдэлтэй юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжиж буй улс орнууд хүн амынхаа эрүүл мэндийг дэмжих, эрүүл, зохистой амьдралын мэдлэг олгох, зөв дадлыг хэвшүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хүнсний бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн хоол зүйч мэргэжилтнийг бэлтгэн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байна.
Манай улсад шим тэжээл судлал чиглэлийн боловсон хүчин дутагдалтай холбоотой хүн амд шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан зохистой хооллолтын мэдээлэл нэн шаардлагатай байгаа нь үндэсний хэмжээнд хийгдсэн хүн амын хооллолтын байдлын судалгааны үр дүн харуулж байна. Тухайлбал, улсын нийт бүс нутагт бүх насны хүн амын дунд аминдэм, эрдэс бодисын дуталтай, хүнсний баталгаат байдал түгээмэл алдагдсан байна. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр бүх насны хүн амыг хангуулах зорилготой шим тэжээл судлаач нь эрүүл мэндийн, боловсролын байгууллага, хүнс үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай байна.
Зорилго
“Хоол хүнснээс шалтгаалах өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн таних, хэмжиж үнэлэх, тэдгээрийг бууруулах замаар хүн амыг өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлж, хамгаалах олон улсын жишигт нийцсэн арга, технологийг эзэмшсэн, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, МУ–д мөрддөг хууль, тогтоомжийн хүрээнд зохистой хооллолтоор хүн амын эрүүл мэндийг дэмжсэн, хоол хүнсээр дамжуулан өвчнийг эдгээх, илааршуулах тусламж үйлчилгээг хүргэх цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилт
Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг танин мэдэх,
Хүн ам, олон нийт, эрүүл мэнд, боловсрол, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад салбарын бүх хүрээнд шим тэжээл судлал мэргэжлийн үйлчилгээг хүргэхэд шаардагдах үзэл баримтлал, онол, арга зүйг эзэмших,
Хүн амын ялгаатай бүлэг, олон нийтийг зохистой хооллолтын мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, тэдэнд чиглэсэн мэргэжлийн үйлчилгээг хүргэх арга зүйг эзэмших,
Олон мэргэжлийн багтай үр дүнтэй хамтран ажиллах, манлайлах, зохион байгуулах мэдлэг, чадварыг эзэмших,
Нийгмийн болон эрүүл мэндийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээг боловсронгуй болгоход нөлөөлөх үйл явцыг тодорхойлох, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмших
Хооллолттой холбоотой эерэг болон сөрөг хүчин зүйлсийг танин мэдэх, илрүүлэх, дүн шинжилгээ хийх, чадварт суралцах,
Хүрэх үр дүн
Хүн амын зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, дадлыг хэвшүүлэх үйл ажиллагаанд манлайлагч
Хүн амын хоол хүнснээс шалтгаалсан өвчин эмгэгээс сэргийлэх, урт удаан хугацаанд чанартай амьдрах нөхцлийг хангах үйл ажиллагааг төлөвлөгч
Хоол хүнснээс үүдэлтэй өвчлөлийн шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг арилгах, сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зохистой хооллолт, эрүүл амьдралыг дэмжсэн МУ-ын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн шаардлагыг биелүүлэх хэрэгжүүлэгч
Хүн амын дундах халдварт бус өвчлөлийн тохиолдол, эрсдэлт хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх шинжээч
Хүн амын зохистой хооллолтын тухай мэдлэгийг сайжруулах, шим тэжээлийн бодисын илүүдэл дутлын үр дагаврыг үнэлэгч
Хүн амд зохистой хооллолтын ач холбогдлыг таниулах, ойлгуулах, сурталчлах, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг ойлгуулах сургагч
Хөтөлбөрийг хариуцах нэгж, харилцах хаяг
С.Зоригийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, ш/х-48/111, 14210, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль,Шим тэжээл судлалын тэнхим, №324.
И-мэйл: nutrition-group@mnums.edu.mn
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСАГЧ
Бакалаврын сургалтын хөтөлбөр
Хөтөлбөрийн тодорхойлолт
Эрүүл мэндийн эдийн засаг бакалаврын хөтөлбөр нь суралцагсдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөөцийн хуваарилалтыг оновчтой, үр дүнтэй, тасралтгүй байлгахад шаардлагатай нотолгоог бүрдүүлэх, хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлснээр улсын болон өрх гэр, хувь хүний эдийн засагт үзүүлэх дарамтаас сэргийлэх, хүний амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд шаардлагатай эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах, байгууллагын хөгжлийг тасралтгүй, тогтвортой байлгахад шаардлагатай эдийн засаг, удирдахуйн ухааны талаарх мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн эрүүл мэндийн болон бусад салбарт ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Хөтөлбөрийн нэр, индекс
Эрүүл мэндийн эдийн засагч – 4 жил D031101
Хөтөлбөрийн зорилго
Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг үр дүн, үр ашигтай зохион байгуулах, манлайлах, төлөвлөх, хянах, эдийн засгийн тооцоолол, үнэлгээ хийх, нөөцийг оновчтой төлөвлөн хуваарилах, үр ашигтай ашиглах, байгууллагын хөгжлийг тасралтгүй, тогтвортой байлгахад шаардлагатай эдийн засаг, удирдахуйн ухааны талаарх мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн эрүүл мэндийн болон бусад салбарт ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн зорилт
Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах.
Эрүүл мэндийн байгууллагын төлөвлөлтийн дагуу зардлыг тооцон, төсөвлөлт хийх.
Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалт гэх мэт нөөцүүдийг оновчтой хуваарилах, ашиглах.
Эрүүл мэндийн байгууллагын болон салбарын түвшинд эдийн засгийн тооцоолол хийх.
Эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, стратегийг тодорхойлж, төлөвлөлт хийх.
Эрүүл мэндийн хөтөлбөр, стратеги, эмчилгээний болон урьдчилан сэргийлэх аргуудад эдийн засгийн үнэлгээ хийн хамгийн үр дүнтэй, үр ашигтай аргыг сонгох.
Эрүүл мэндийн зардлыг бууруулах эдийн засгийн аргачлал боловсруулах.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тэгш байдлыг хангах эдийн засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.
Эрүүл мэндийн эдийн засгийн судалгаа, шинжилгээ хийх.
Төгсөгчдийн цогц чадамж
2016 онд Эрүүл мэндийн эдийн засагчийн цогц чадамжийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Захирлын зөвлөл, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулсан.
Эрүүл мэндийн эдийн засгийн бакалаврын сургалтын төгсгөлд суралцагч нь дараах 5 цогц чадамжийг эзэмшсэн байна. Үүнд:
Төлөвлөгч
Нөлөөлөгч
Хамтран ажиллагч
Судлаач
Сургагч
Хариуцах нэгж, харилцах хаяг
АШУҮИС-ийн төв байр, НЭМС-ийн 326 тоот өрөө
Цахим шуудангийн хаяг: dhp.group@mnums.edu.mn