Бидний тухай
Нийгмийн Эрүүл Мэндийн олон улсын чиг хандлага, Монгол Улсын Төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан АШУҮИС-ийн захирлын 2019 оны 01-р сарын 21-ний өдрийн А/10 тоот тушаалаар “Шим тэжээл судлалын тэнхим”-ийг Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн бүтцэд шинээр байгуулсан. Тэнхимийн бүрэлдэхүүнд хүнсний эрүүл ахуй, хүнсний технологи, хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуй, шим тэжээл судлал, хоол зүйн чиглэлийн багш нар ажиллаж байна.
Шим тэжээл судлалын тэнхим нь “Хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийг дэмжих, сайжруулахад эрүүл тэнцвэртэй хооллолт, шим тэжээлийн ач холбогдол, хүнсний аюулгүй байдал, хооллолтоос шалтгаалах өвчлөлийг судлах, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалахад эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн судлах, бууруулах чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг олон улсын жишиг, өөрийн улсын онцлогт нийцүүлэн хөгжүүлэх” эрхэм зорилготой.
Багшлах бүрэлдэхүүн
Шим тэжээл судлалын тэнхим 2019 онд анх байгуулагдахдаа нийт 6 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй. Үүнээс профессор-1, анагаах ухааны доктор-1, багш-1, дадлагажигч-3 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Тус тэнхимийн багш нар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн дэргэдэх “Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн” лабораторийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаас гадна хүнсний эрүүл ахуйн лабораторийг сургалтад ашиглаж байна.
ЮНЕСКО-гоос гаргасан олон улсын боловсролын стандарт, ангилал (ISCED-F-2013), Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05-р сарын 09-ний өдрийн А/160 “Мэргэжлийн чиглэл/хөтөлбөрийн нэр/индекс шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу “Эрүүл мэндийн хоол зүй” мэргэжлийн чиглэлээр бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулсан болно. Тус хөтөлбөрийг БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их сургуультай хамтран боловсруулж, БМИҮЗөвлөлөөр магадлан итгэмжлүүлсэн.
Төгсөлтийн өмнөх сургалт
Эрүүл мэндийн хоолзүй – 4 жилD091504
Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд суралцажЭрүүл мэндийн хоолзүйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06-р сард зохион байгуулдаг.
Төгсөлтийн дараах сургалт
АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институт төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Үүнд:
Хүнсний эрүүл ахуй
Эмчилгээнийхоолсудлал
Хүүхэд, өсвөрүеийнэрүүлахуйсудлал
Лаборатори
“Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн” лаборатори болон “Хүнсний эрүүл ахуйн” лаборатори нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах сургалтад хоол үйлдвэрлэлийн шим тэжээлийн үнэлгээ хийх, шим тэжээлийн хэрэгцээг тооцох, хүнснээс шалтгаалсан өвчин эмгэгийн шалтгааныг илрүүлэх, сэргийлэх, түүнчлэн хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийг хянах, сэргийлэх зорилгоор бие бялдрын өсөлт хөгжилтийн мониторингийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн сургалтуудыг тус тус явуулж байна.
Тэнхимийн томоохон төслүүд
Гадаад харилцаа