Бидний тухай
Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Оюутны Зөвлөл нь анх 2002 онд Оюутны Нийгэмлэг нэртэйгээр, үйл ажиллагааны 3 албатайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 20 жилийн хугацаанд тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн 2018 оноос Оюутны Зөвлөл нэртэйгээр, үйл ажиллагааны 5 албатайгаар бүтцийн өргөтгөл хийж, үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлсээр байна.
Эрхэм зорилго
Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн оюутнуудын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой, сургууль-оюутны хооронд гүүр болон ажиллах бөгөөд уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг чиглэл болгон ажилладаг. Үүнд:
Оюутнуудын санал хүсэлт, гомдол зэргийг хүлээн авах улмаар шийдвэрлэх шатны байгууллагад уламжлах, оюутныг төлөөлөх.
Оюутны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах.
Оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах.
Оюутанд чиглэсэн төрөл бүрийн сургалт зохион явуулах, оюутныг мэдээллээр хангах.
Бид жил бүр оюутанд бие бялдрын өв тэгш хүмүүжил, боловсрол олгох Спортын Бага Наадмыг 4 төрлөөр зохион байгуулдагаас гадна мэргэжлийн чиг баримжаа олгох, төгсөгч-оюутны хоорондын холбоог батжуулах, бие биенээсээ суралцах зорилготой “Бид Хэн Бэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн зохион байгуулсан. Улмаар 2021 оноос оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, оюутны судалгаа шинжилгээ хийх чадварт хувь нэмрээ оруулсаар байна.
Цахим шуудан: nems.oz@st.mnums.edu.mn
Фэйсбүүк: https://www.facebook.com/PUBLICHEALTHSCHOOL/
Инстаграм: https://www.instagram.com/nemsoz_oz/