Бидний тухай
Тус тэнхим нь Монгол Улсын Их Сургуулийн захирлын 1947 оны 02 сарын 01-ний өдрийн тушаалаар “Бичил амь судлал, эпизоотологийн тэнхим” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. 2002 онд АУИС-ийн захирлын тушаалаар Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль байгуулагдахад “Эрүүл мэндийн эдийн засаг, биостатистикийн тэнхим”, “Эпидемиологийн тэнхим” байгуулагдан, 2003 оноос “Эпидемиологи Биостатистикийн тэнхим” болон өргөжсөн түүхтэй .
Хүн амын эрүүл мэндийн байдлыг судалж нотолгоо бүрдүүлэх, үр дүнг үнэлэх, түгээн дэлгэрүүлэх, өвчлөл нас баралтаас сэргийлэх талаар дэлхийн стандартад нийцсэн цогц мэдлэг чадвартай боловсролын бакалавр, магистр, докторын зэрэг бүхий эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач бэлтгэхийг зорин ажилладаг.
Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн хамт олон 2010 оноос хойш 100 гаруй төсөл дээр бие даан буюу хамтран ажиллаж, 40 гаруй судлаачийн докторын зэрэг, 80 гаруй судлаачийн магистрын зэргийг удирдан хамгаалуулсан төдийгүй эрдэм шинжилгээний 600 гаруй бүтээл туурвиснаас 200 гаруй илтгэл, өгүүлэл нь олон улсын түвшинд хэвлэгджээ.
Багшлах бүрэлдэхүүн
Багш нарын 80 хувь нь гадаадад богино болон урт хугацаагаар мэргэжил дээшлүүлсэн. Нийт багш нарын 7 хувь профессор, 28 хувь дэд профессор, 50 хувь нь докторын, 15 хувь нь магистрын зэрэгтэй байна.
Төгсөлтийн өмнөх сургалт
Төгсөлтийн сургалт
Төгсөлтийн дараах сургалт
Компьютерийн лаборатори
Төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн сургалтад Биостатистикийн дадлагын хичээл ороход зориулагдсан статистик боловсруулалтын програм суулгасан 22 компьютер бүхий хичээлийн 2 өрөөтэй.
Эрүүл мэндийн статистик ба газарзүйн мэдээллийн төв
АШУҮИС-ийн харъяа Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн байгуулагдсантай холбоотой АНУ-ын Лома Линдагийн Их Сургуулийн хөрөнгө оруулалттай “Эрүүл мэндийн статистик, газарзүйн мэдээллийн төв”-ийг тус тэнхимийн багш нар хариуцан ажиллуулж байна. Тус төвд дараах үйл ажиллагааг голчлон явуулж байна. Үүнд:
Тэнхимийн томоохон төслүүд /2019-2022/
ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан. ХДХВ, тэмбүүгийн тархалтын тандалт судалгаа ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан.
Монгол улс дахь эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, эмэгтэй биеэ үнэлэгчдийн тоо хэмжээг тооцоолох судалгаа
ХӨСҮТ, Глобаль сан. Улс болон хувийн хэвшлийн АУ-ны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сүрьеэ судлалын хичээлийн хөтөлбөрийн үнэлгээ
Автралийн Мурдоккийн Их Сургууль, ЭМЯ, ХӨСҮТ. КОВИД-19 вакцины (Рfizer-BioNTech) стандарт болон хагас тунгийн нэмэлт дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх эмнэлзүйн судалгаа
АХБ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох судалгаа: Халдварт бус өвчин ба жендерийн хэрэгцээг хангах
“ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах цогц судалгаа” төсөл 0-9 насны хүүхдүүдийн дундах В, С вирус болон Ковид-19 ийн дархлаа тогтоцын судалгаа. /
БШУЯ, ЭМЯ. Багш нарын эрүүл мэндийн судалгаа.
ЭМЯ, ХӨСҮТ, АШУҮИС. Эмч эмнэлгийн ажилтан болон тэргүүн эгнээний хүмүүсийн дундах КОВИД-19 вакцины дархлал тогтцын судалгаа. /Ш.Шатар, Ш.Оюу-Эрдэнэ/
ЭМЯ, НҮБ. Жендерт суурилсан хүчирхийллийн дараах эрүүл мэндйин салбарын хариу арга хэмжээний бэлэн байдлын хамтарсан үнэлгээ. /Ц.Энх-Оюун/
Ёрөнхийлагчийн тамгын газар. Эрүүл оюутан судалгаа. /Ц.Энх-Оюун/
ЭМЯ-ны дэмжих сан. Хүн амын чихэрлэг ундааны хэрэглээ, түүнийг бууруулах арга хэмжээ /Ц.Энх-Оюун/
ЭМЯ. Хүн амын эрт илрүүлэг. /Б.Батзориг/
ДЭМБ, ЭМЯ. ЖЕНДЕР, ХҮНИЙ ЭРХ, ТЭГШ ХАМРАГДАЛТ БА ЭРҮҮЛ МЭНД /Д.Гантуяа/
NIH. Агаарын бохирдлын судалгаа. / Б.Батзориг, Х.Сэр-Од/
ЭМЯ. Эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хүний нөөцийн төлөвлөлт
Эрдэм шинжилгээний бүтээлүүд /2022 оны байдлаар/
Ganbat M, Erdenebileg N, Batbold C, Nergui S, Anderson R, Wigfall C, et al. (2022) Integrating quantitative and qualitative approaches to assess wintertime illness-related absenteeism and its direct and indirect costs among the private sector in Ulaanbaatar. PLoS ONE 17(2): e0263220. https://doi.org/10.1371/journal.pone.0263220
Nanzadsuren T, Myatav T, Dorjkhuu A, Ganbat M, Batbold C, Batsuuri B, et al. (2022) Skin aging risk factors: A nationwide population study in Mongolia risk factors of skin aging. PLoS ONE 17(1): e0249506. https://doi.org/10.1371/journal.pone.0249506
Usmanov MM, Chimed-Ochir O, Batkhorol B, Yumiya Y, Hujamberdieva LM, Kubo T. Obesity, Burden of Ischemic Heart Diseases and Their Ecological Association: The Case of Uzbekistan. Int J Environ Res Public Health. 2022 Aug 22;19 (16):10447. doi: 10.3390/ijerph191610447. IF - 4.614
Oyu-Erdene Sh, Ser-Od Kh, Yerkyebulan M, Undram M, Enkh-Oyun, Ts, Shatar Sh, Nyamsuren B, Bira N, Otgonbayar R, Davaalkham D. Post-vaccination immunity against hepatitis B among Mongolian adolescents and youths. Hepat Mon. 2021 December; 21(12):e121383. IF-1.214
Bayasgalan P, Uranchimeg D, Bulgan T, Bayarmagnai Lk, Baasankhuu J. Morphometric Evaluation of Bony Nasolacrimal Canal in Mongolians with Primary Acquired Nasolacrimal Duct Obstruction. CAJMS vol.8, No1, march 2022.
Davaalkham D, Yerkyebulan M, Enkh-Oyun Ts, Ser-Od Kh, Angarmurun D, Nandin-Erdene O, Oyu-Erdene Sh, Gunchmaa N, Yosikazu Nakamura, Masaharu Takahashi, Hiroaki Okamoto. Hepatitis B, C, and D Virus Infections and AFP Tumor Marker Prevalence Among the Elderly Population in Mongolia: A Nationwide Survey. Journal of Preventive Medicine and Public Health. 2022; 55(3): 263-272, https://doi.org/10.3961/jpmph.21.573
Bayasgalan Gombojav. Omicron SARS-CoV-2 Variant: What We Know so Far? Cent Asian J Med Sci 2022; March 8(1): 1-9.
Davaalkham D, Otgonbayar R, Ser-Od Kh, Oyu-Erdene Sh, Uranbaigali En, Yerkyebulan M, Enkhoyun Ts, Gunchmaa N, Shaarii Sh, Pramil Singh, Masaharu Takahashi, Bira N, Hiroaki Okamoto. Hepatitis B, C and D virus infection among population aged 10-64 years in Mongolia: Baseline survey data of a nationwide cancer cohort study. Vaccines, 2022, Volum 10, Issue 11, 1928. IF=4.961
Otgonbayar S, Bayarmagnai M, Ishdorj Ts, Yerkyebulan Mukhtar, Khuderchuluun Nanjid, Sergelen Orgoi. Efficacy and safety of radiofrequency ablation versus ethanol ablation. Int. J. Adv. Res. 10(09), 695-705. IF=7.08
M. Shamsiya, E.Nasantogtokh, G. Davaa, G.Erdenetuya , D.Uranchimeg. Clinical profile of pediatric cataract in a tertiary eye care center in Mongolia, Cent Asian J Med Sci 2022 Mar; 8(1):61-70.
Bayasgalan Gombojav, Gantuya Dorj. Influenza and COVID 19 outbreak. Cent Asian J Med Sci 2022; Sept 8(3):137-139.
Гадаад харилцаа
Япон Улс
Жичи Анагаахын Их Сургууль, НЭМ тэнхим, Вирүс Судлалын тэнхим
Тоттори Их Сургууль, Олон Улсын Хуурай Газрын Судалгааны Төв
Азийн Кохорт Судалгааны Косорциум
Яманаши Их Сургууль
Япон Улсын Sysmex компани
Солонгос Улс
Сөүлийн Их Сургуулийн УСАУ-ны тэнхим
Тайвань Улс
Тайваны Үндэсний Ян Миний Их Сургууль
АНУ
Харвардын Их Сургууль
Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн (NIH)
Австрали улс
Сидней Их Сургууль
Канад улс
Квийнсын Их Сургууль
Олон Улсын Байгууллага
ЖАЙКА олон улсын байгууллага
ДЭМБ
НҮБ
Ази Номхон Далайн Хавдрын Сэргийлэлтийн Холбоо