2013 онд Сувилахуйн сургууль хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэхүү төслийн хүрээнд 2018 онд АШУҮИС-ийн төв байранд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдан Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг газартай хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Оюутны албаны харьяа “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д хичээлийн бус цагаараа хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхолтой суралцагч та бүхэн бүртгүүлж, мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.
Зорилго:
АШУҮИС-ийн оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар хөдөлмөрийн зах зээл дэх нэр хүнд өсгөх.
Зорилт:
Оюутны карьер төлөвлөлт хийхэд дэм туслалцаа үзүүлэх
Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх
Үйл ажиллагаа:
Сургалт, арга хэмжээ зохион байгуулах,
Оюутнуудад зөвлөгөө өгөх
Ажил олгогчидтой байнга хамтран ажиллах
Оюутныг эрүүл, аюулгүй орчинд ажлын байранд зуучлан ажиллуулах
“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д бүртгүүлэхийн давуу тал: