АШУҮИС-д суралцаж буй оюутнууд санал, хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой ба энэ талаар холбогдох журамд, газрын чиг үүрэгт тусган, санал хүсэлт, гомдлыг хүлээн авах боломжуудыг бүрдүүлсэн байдаг.  Үүнд: 

  • Оюутны хөгжил, удирдлагын газар нь оюутанд чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй. 

  • Багшийн хөгжил, цахим сургалтын газар, бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба нь оюутнуудын өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.  

  • Багшийн хөгжил, цахим сургалтын газар болон Оюутны хөгжил, удирдлагын газрууд оюутнуудаас сургууль, багштай холбоотой санал асуулгыг улирал тутам авч үйл ажиллагаандаа тусган ажилладаг хяналт тавин ажилладаг. 

  • Оюутны хөгжил удирдлагын газарт оюутнуудаас бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, өргөдлийг бүртгэн авч, шийдвэрлэн, хадгалдаг. 

  • Оюутны албаны хэсэгт санал, хүсэлт, гомдлыг өргөдөл бичих зааврыг гаргаж, өргөдөл бичих ширээ, хэсгийг бэлтгэж өгсөн. Мөн санал хүсэлтийн хайрцаг ажиллуулж байна.   Өргөдөл бичих загвар

 

 

 

  • Оюутан шилжилт, хөдөлгөөн хийх , хичээлээс чөлөө авах, дүнгийн талаарх санал, хүсэлт, гомдлыг “Төгсөлтийн өмнөх сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 6 дугаар бүлэг, 2.7, 4.16 ... дахь заалтуудад тусгасан.  

  • Тухайн сургуулийн сургалтын алба нь оюутнуудаас ирсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч эрх мэдрийн хүрээнд шийдвэрлэх буюу холбогдох газар, хэлтэс, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ. Оюутнуудаас ирүүлсэн санал, хүсэлт өргөдөл, гомдлыг хуулбарлан авч хадгална.

  • Багш хичээлийг судалж дууссаны хичээлийн хөтөлбөр, агуулга, хичээл орсон багшийн ур чадвар, хандлагыг үнэлсэн судалгааг цаасаар болон Google form E-learning системүүдийг ашиглан авдаг.  

  • Санал, хүсэлт, гомдлыг хэн илгээсэн нь мэдэгдэхгүй байх боломжтой. 

  • Анги бүрт анги удирдсан багшийг томилдог ба анги удирдсан багш нь хичээл сургалттай холбоотой санал хүсэлтийг авч шийдвэрлэх, уламжлах ажлыг хариуцан гүйцэтгэдэг. 

  • Оюутнууд өөрсдийн санаачилгаар тэмдэглэлт өдөр багш, ажилтнуудад талархлын захидал илгээх хайрцаг ажиллуулан захидал илгээдэг.