АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн /Цаашид АШУҮИС гэх/ төгсөлтийн өмнөх сургалтад хамрагдаж буй суралцагчдад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцагчдыг урамшуулах, нийгмийн зорилтот хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2 Оюутан суралцагчдад олгох тэтгэлэг нь дараах төрлүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг

  • Гадаад, дотоодын байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг

  • Төгсөгчид, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг

  • Бусад тэтгэлэг

1.3 Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгийг бусад тэтгэлэгтэй давхардуулж олгохгүй.

Хоёр. Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг

2.1 Тус тэтгэлэг нь АШУҮИС-д амжилттай суралцаж буй авъяаслаг, шилдэг оюутанд мөн амьдралын баталгаажих түвшинөөс доогуур суралцагчдад дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ба суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр олгогдоно

2.2 Тэтгэлгийн хэмжээг Санхүү эдийн засгийн газраас (СЭЗГ) шийдвэрлэх ба СБЗГ-аас доорх хэлбэрээр, хувь тогтооно:

  • Сурлагын амжилт
  • Урлаг спортын амжилт /Үүнд Улсын болон олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг тооцно/
  • Нийгмийн идэвхи, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр гаргасан амжилт
  • Бусад

2.3 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сурлагын түвшин, амьдралын нөхцөл бололцоог харгалзан тусгай нөхцлөөр сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамрагдах боломж олгоно.

2.4 Бүрэлдэхүүн сургуулийн суралцагчийн тооноос хамааран тэтгэлэгт нэр дэвшүүлэх бахэмжээг Их сургуулийн Захирлын зөвлөл жил бүр шинэчлэн тогтооно.

2.5 Тэтгэлэгийн талаарх мэдээллийг СБЗГ, бүрэлдэхүүн сургуулийн аргазүйчид хариуцан, бүрдүүлбэл зохих материалыг хүлээж авах хугацаанаас 10-аас доошгүй хоногийн өмнө оюутан суралцагчдад зарлан мэдээлж, АШУҮИС-ийн цахим хуудсанд байрлуулна.

2.6 Тэтгэлэгт хамрагдах оюутны хүсэлт, анкет, сурлагын дүн болон хувийн мэдээлэл г.м. шаардагдах бичиг баримтыг цахим бүртгэлээр хүлээн авах бөгөөд, бүрэлдэхүүн сургуулийн аргазүйчид материалын бүрдэлт болон шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг нягтлан, тухайн сургуулийн Захирлын гарын үсгээр баталгаажуулан, дараагийн шатны шалгаруулалтанд бэлтгэнэ.

2.7 АШУҮИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох шалгаруулалтанд нэр дэвших суралцагч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн байх
  • Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
  • АШУҮИС-д 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан байх
  • АШУҮИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга авч байгаагүй байх
  • Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх

2.8 Тэтгэлэгийн шалгаруулалтанд ирсэн материал тус бүрийг ажлын хэсэг хэлэлцэн, сонгон шалгаруулна. Ажлын хэсгийг бүрдүүлэх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг СБЗГ хариуцна.

2.9 Сонгон шалгаруулах явцад мэдээллийн үнэн зөвийг тодорхойлох зорилгоор бүрэлдэхүүн сургууль, анги даасан багш болон суралцагчийн ар гэр, суралцагчаас өөрөөс нь нэмэлт мэдээлэл шаардаж болно.

2.10 Тэтгэлэгийг жил бүрийн 09 сарын 15 – 30, 03 сарын 15 – 30 -ны өдрүүдэд зохион байгуулна. Хугацаа хожимдуулсан болон баримт бичгийн бүрдүүлэлт дутуу материалыг хүлээж авахгүй.

2.11 Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрсийг Их сургуулийн захирлын зөвлөлд танилцуулан, Захирлын тушаалаар баталгаажуулж, СЭЗГ-т хувийг илгээнэ.

2.12 Тэтгэлэг олгосон талаарх мэдээллийг Оюутны алба нэгтгэн мэдээллийн сан үүсгэн байнга шинэчилж, АШУҮИС-ийн цахим хуудсаар дамжуулан тухай бүр нийтэд мэдээлэх бөгөөд жил бүр СБЗГ-ын тайланд тусгана.

2.13 Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдана. Тэтгэлэгт хамрагдах үед тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд дараагийн хичээлийн жилийн сургалтын төлбөрт тооцож болно.

2.14 Захиргааны болон гэмт хэргийн зөрчил гаргасан, тэтгэлэгт хамрагдахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулийн ёс зүйн болон бусад дүрэм журмыг зөрчсөн нь батлагдвал тэтгэлэг олголтыг бүрмөсөн цуцална.

Гурав. Бусад тэтгэлэг

3.1 Гадаад, дотоодын байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлгээр АШУҮИС-д суралцуулах, сургууль хоорондын гэрээгээр болон оюутан солилцооны хөтөлбөрт хамруулан суралцуулах зэрэг нь тэтгэлгийн төрөлд хамаарна.

3.2 Байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлгийг олгоход тавигдах шаардлага, болзол зэргийг харгалзан оюутан суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлэх, улмаар анхан шатны шалгаруулалт явуулах ажлыг СБЗГ хариуцан зохион байгуулна.

Хэрвээ та захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол:

  • Тэтгэлэг авсан батламжийг хуулбарлан санхүү эдийн засгийн газарт сургалтын төлбөр хариуцсан нягтлан бодогчид өөрийн биеэр аваачиж өгнө.
  • Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдах тул тэтгэлэг авсан тухайн улиралдаа багтаан сургалтын төлбөрт тооцуулна.

Хэрвээ та захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол:

  • Тэтгэлэг авсан батламжийг хуулбарлан санхүү эдийн засгийн газарт сургалтын төлбөр хариуцсан нягтлан бодогчид өөрийн биеэр аваачиж өгнө.
  • Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдах тул тэтгэлэг авсан тухайн улиралдаа багтаан сургалтын төлбөрт тооцуулна.

2021 онд АШУҮИС-д гадаад болон дотоодын 19  тэтгэлэгт хөтөлбөр зарлагдан нийт 68 оюутанд 118,674,750 төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгосон байна. НЭМС-ийн 2 оюутанд захирлын нэрэмжит тэтгэлэг өгсөн.

2020 онд АШУҮИС-д гадаад болон дотоодын 35  тэтгэлэгт хөтөлбөр зарлагдан нийт 125 оюутанд 182.975.196 төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгосон байна. Захирлын нэрэмжит тэтгэлэгээр нийт 95,000,000 төгрөгийн тэтгэлэг олгогдсон байна. Оюутны хөгжил удирдлагын газрын хүсэлтийн дагуу Мицубиши корпорацийн олон улсын тэтгэлэгт 8 оюутныг хамруулан хамтын ажиллагааг өргөжүүлсэн онцлогтой жил боллоо. НЭМС-ийн 3 оюутанд захирлын нэрэмжит тэтгэлэг өгсөн.

2019 онд АШУҮИС-д гадаад болон дотоодын 16  тэтгэлэгт хөтөлбөр зарлагдан нийтдээ 249,141,240 төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгосон байна. Захирлын нэрэмжит тэтгэлэгээр нийт 95,000,000 төгрөгийн тэтгэлэг олгогдсон байна.

2019 онд тэтгэлэг олгосон байгууллагуудын жагсаалт

  • Эй Си Эйч Сервисес ХХК
  • Шинь Шинь ХХК
  • Цэцэглэх Ирээдүй Холбоо
  • Ханбогд Хөгжлийн Хэлхээ ТББ
  • Уг ХХК
  • Өмнөговь аймгийн Засаг дарга
  • Мөнхийн Тун ХХК
  • МонголРосЦветмет ТӨҮГ
  • Мандах Нар Боловсролын Туслалцаа
  • Кристина Нобелийн Хүүхдийн Сан
  • Зориг Сан
  • Д.Дашбалбар ЗДТГ
  • Баялаг Тайхар ХХК
  • Mицубиши Корпораци
  • *МХТН* ТББ 

2018 онд АШУҮИС-д гадаад болон дотоодын 14  тэтгэлэгт хөтөлбөр зарлагдан нийт 424 оюутанд 278,018,000 төгрөгийн тэтгэлгийг олгосон байна.

2018 онд тэтгэлэг олгосон байгууллагуудын жагсаалт

  • Оюу Толгой ХХК
  • CLWH Эмнэлэг
  • Денк Фарм
  • Зориг Сан
  • Дэлхийн зөн
  • Цайрт Минерал ХХК
  • Кристина Нобелийн Хүүхдийн Сан
  • Аревалианс ХХК
  • Эко-Ант ХХК
  • Монгол Алт ХХК
  • Монголын Андууд ТББ
  • Өмнөговь ЗДТГ

2017 онд АШУҮИС-д гадаад болон дотоодын 19  тэтгэлэгт хөтөлбөр зарлагдан нийт 242 оюутанд 208.937.000 төгрөгийн тэтгэлэгийг олгосон байна. Захирлын нэрэмжит тэтгэлэгээр нийт 175 оюутанд  95,000,000 төгрөгийн тэтгэлэг олгогдсон байна.

2017 онд тэтгэлэг олгосон байгууллагуудын жагсаалт

  • Оюу Толгой ХХК
  • CLWH Эмнэлэг
  • Денк Фарм
  • Зориг Сан
  • Дэлхийн Зөн
  • Цайрт Минерал ХХК
  • Кристина Нобелийн Хүүхдийн Сан
  • Аревалианс ХХК
  • Эко-Ант ХХК
  • Монгол Алт ХХК
  • Монголын Андууд ТББ
  • Өмнөговь ЗДТГ
  • Өүжин Мед Эмнэлэг
  • Хаан Банк
  • Чингис Хаан Банк