Шинээр байгуулсан хамтын ажиллагааны гэрээ: 8
БНСУ-ын Ионсей Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн халамжийн тэнхимтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан (2019 оны 05 сард).
ОХУ-ын Улаан Үдийн Дорнод Сибирийн удирдлага, технологийн сургууль (2019 оны 05 сард).
АНУ-ын Колумбийн их сургуулийн Азийн судалгааны дэлхийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ (2019 оны 07 сард).
АНУ-ын Нью Иорк хотын их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлогын сургуультай хамтын ажиллагааны гэрээ (2019 оны 09 сард).
БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Хүний экологийн сургуультай хамтын ажиллагааны гэрээ (2019 оны 10 сард).
Тайланд улсын The Chulabhorn Gradute Institute (CGI) -тэй хамтын ажиллагааны гэрээ (2019 оны 11 сард).
Финляндын Куопогийн их сургуультай оюутан, багш солилцооны хөтөлбөрийн гэрээ (2019.11 сард).
Голландын Маастрихын их сургуультай гэрээ (2019.12 сард).
Гадаадын их дээд сургууль, байгууллагуудаас урьсан зочин судлаач, профессор: 7
АНУ-ын Жон хопкинс их сургууль, Израйль улсын Хэбрү Их Сургууль, Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургууль, Голландын Маастрихын их сургууль болон бусад байгууллагаас нийт 7 профессор, зочин судлаач ирж, сургалт явуулж харилцан туршлага солилцлоо.
АНУ-ын Кларемонт сургуулийн профессор Кларене Вирфалл (2019 оны 02 сард).
Израйль улсын Хэбрү ИС-ийн профессор Отнил Дрор (2019 оны 05 сард).
Япон улсын Жичи Анагаах Ухааны Их Сургуулийн Ёсиказү Накамура, MD, MPH. FFPH (2019 оны 05 сард).
Израйль улсын Хэбрү ИС-ийн профессор Амир Шимуали (2019 оны 06 сард)
АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн доктор, дэд профессор Кирстен Кохлер (2019 оны 10 сард)
АНУ-ын Колорадо Боулдерийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженер, агаарын бохирдлын судалгааны мэргэжилтэн Еван Коффи (2019 оны 10 сард).
Голландын Маастрихтын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн институтын профессор, Европын нийгмийн эрүүл мэндийн сургуулиудын холбооны тэргүүн, Профессор Катарзина Цабановска
Гадны байгууллагуудтай хамтарсан олон улсын сургалт, хурал: 7
2019 оны 3 сард Английн BATH их сургуулийн багш нартай хамтран 1 өдрийн сургалт зохион байгуулав.
2019 оны 5 сард Израйлийн Хебрүгийн их сургууль, Японы Жичигийн Анагаахын их сургуультай хамтарсан “Судалгааны ёс зүй ба эрдэм шинжилгээний бүтээл туурвих арга зүй" сэдэвт 2 багц цагийн олон улсын сургалт зохион байгуулав.
2019 онц 5 сард АНУ-ын Иллинойс Их сургуулийн доктор Ханна Миттертэй хамтран “Зөв хооллолт-чихрийн шижин өвчин, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт олон нийтэд зориулсан сургалтыг зохион байгуулсан.
2019 оны 6 сард АНУ-ын Дрексенин их сургуулийн профессор Артур Фрейнктэй хамтран Хөдөлмөрийн эрүүл мэнд сургалт зохион байгуулав.
2019 оны 10 сард АНУ-ын Жон хопкинс их сургууль, Колорадо Булдерийн их сургуультай хамтран “Агаарын бохирдолд өртөх байдлыг судлах нь: АНУ, Перугийн туршлага”, “Агаарын бохирдлыг хэмжих төхөөрөмжийн загвар, хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
2019 оны 12 сард “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, менежментийн асуудалд-3” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
2019 оны 12 сард Европын нийгмийн эрүүл мэндийн сургуулиудын холбоо, Голландын Маастрихтын их сургуультай хамтран “НЭМ-ийн мэргэжилтний карьер хөгжил, манлайлал” олон улсын 1 багц цагийн сургалтыг зохион байгуулж 430 орчим хүнийг хамруулав.