МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР
Эрүүл мэндийн бодлого, удирдлага - 2 жил, E09180103
Хөтөлбөрийн товч танилцуулга:
Эрүүл мэндийн салбарт сургалт, судалгааны ажил гүйцэтгэх, удирдах албан тушаал эрхлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшүүлнэ. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын болон эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, байгууллагын нөөцийн үр дүнтэй, үр ашигтай зарцуулах, судалгааны үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах чадварыг эзэмшүүлнэ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй - 2 жил, E09180102
Хөтөлбөрийн товч танилцуулга:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төгсөлтийн сургалтын хөтөлбөр нь “Ажлын байрны аюултай зүйлсийг илрүүлэн таних, хэмжиж үнэлэх, тэдгээрийг бууруулах замаар ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн ослоос хамгаалах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрдэм судалгааны ажил хийх, практик ач холбогдолтой, шинжлэх ухааны нотолгоог бүрдүүлэх аргуудын талаар мэдлэг, чадвар, хандлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Нийгмийн эрүүл мэнд 2 жил, Е09180101
Хөтөлбөрийн товч танилцуулга:
Нийгмийн эрүүл мэнд магистрын сургалтын хөтөлбөр нь “Хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тандан судлах, урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах интервенцийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, практик ач холбогдол, шинжлэх ухаан, ”
Тархвар зүй 2 жил, E09180104
Хөтөлбөрийн товч танилцуулга:
Тархвар зүйн хичээл нь хүн амд зонхилон тохиолдож буй өвчлөл, эрсдэлт хүчин зүйлийн тархалт, шалтгааныг тогтоох, өвчний хяналт, сэргийлэлт, тандалтын арга хэмжээг зөв зохион байгуулах, эмнэлзүйн судалгаанд түгээмэл хэрэглэгддэг аргуудыг зөв эзэмшиж судалгааг төлөвлөх, явуулах арга зүйд суралцуулах зорилготой
ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР
Нийгмийн эрүүл мэнд 3 жил, F09180101
Хөтөлбөрийн товч танилцуулга:
Нийгмийн эрүүл мэнд докторын сургалтын хөтөлбөр нь “Хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүрээлэн буй орчин, ажлын орчин, амьдралын орчны хүчин зүйлсийг тандан судлах, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах интервенцийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгаа хийж, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх чиглэлээр мэргэжилтэн байна.