Эрүүл Мэндийн Нийгмийн Ажил, Нийгмийн Ухааны Тэнхим

Бидний тухай

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрүүл Мэндийн Нийгмийн Ажил, Нийгмийн Ухааны Тэнхим нь манай орны орчин үеийн эрүүл мэндийн салбарт чухал шаардлагатай боловсон хүчний нэг болох “эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ыг бэлтгэдэг үндсэн нэгж бөгөөд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлээр боловсролын үйлчилгээ үзүүлж, хамгийн өргөн далайцтай үйл ажиллагаа эрхэлдэг тэнхимийн нэг юм. Бид олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны эрдэм шинжилгээ, боловсролын үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх нэгж байх эрхэм зорилго тавин ажиллаж байна. 

Тус тэнхим эрүүл мэндийн нийгмийн ажилтны бэлтгэх сургалтын хөтөлбөрийг  хариуцдаг бөгөөд  уг хөтөлбөр нь 2019 онд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн. 2007 онд анхны төгсөлт хийснээс  хойш эдүгээ 15 дахь удаагийн төгсөлтөөр эрүүл мэндийн нийгмийн ажлын 300 орчим мэргэжилтэн бэлтгэсэн байна.

Багшлах бүрэлдэхүүн

М.Сугармаа/ Tэнхимийн эрхлэгч/, О.Саранчулуун, Д.Мөнх-Учрал, Г.Надмидцэрэн, А.Ган-Эрдэнэ, Ч.Аззаяа, Т.Жаргалсайхан, Д.Авирмэд, Г.Золжаргалан, Х.Нансалмаа, Ц.Мөнхнасан, Э.Эрхэс

Төгсөлтийн өмнөх сургалт 

  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтаны бакалаврын хөтөлбөр 

  • Анагаахын болон эрүүл мэндийн суурь дамжаанд Монголын түүх, соёл, Философи, Сэтгэл судлал, Хүний хөгжил, ёсзүй,  

  • Анагаах ухааны ёс зүй, Био-анагаахын ёс зүй 

  • Эрүүл мэндийн зан үйл: 

Төгсөлтийн сургалт

  • Судалгааны ёсзүй (мэргэжлийн суурь)

  • Эрүүл мэндийн зан үйл (сонгон суралцах)

  • Нийгмийн геронтологи (сонгон суралцах)

Төгсөлтийн дараах сургалт 

  • Ажлын байрны стресс менежмент

  • Эмнэлгийн мэргэжилтний ёсзүй  

  • Ахмад настан судлал  

  • Кейс менежмент

Тэнхимийн томоохон төслүүд (2018-2023)

  • Ковид-19 цартахлын үеийн олон нийтийн төсөөлөл, сэтгэлзүй, зан үйлийн судалгаа. ДЭМБ. 2020-2021

  • Ковид-19-ын эсрэг вакцины талаарх иргэд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадал. ДЭМБ. 2021

  • Ковид-19-ын нэмэлт дархлаажуулалтын талаарх иргэд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадал. ДЭМБ. 2021

  • ЕБС-ийн сурагчдын бие, сэтгэлзүй, орчин, хүнсний эрүүл мэндийн цогц судалгаа. ШУТГ. 2022

  • Залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь хөтөлбөр боловсруулах төсөл I,  Залуучуудын дундах хүчирхийллийг орон нутгийн түвшинд урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төсөл. Нээлттэй нийгэм форум. 2015-2022

  • Тамхинаас гаргах эмчилгээ, зан үйлийг өөрчлөх зөвлөгөөний үр дүнгийн судалгаа. АНУ-ын Лома Линда их сургууль. Файзер сан. 2019-2023

  • Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгаа. ЭМДСан, 2023 

  • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээн дэх хүний нөөцийн тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх нь. ЭМДСан, 2023 

Гадаад харилцаа 

  • Дорнод Сибирийн Технологи удирдлагын их сургууль, Нийгмийн технологийн тэнхим 

  • Зүүн Финляндын их сургууль, Нийгмийн ухааны тэнхим  

  • Лома Линдагийн Их сургууль, АНУ 

  • Колумбийн их сургуулийн нийгмийн ажлын сургууль, АНУ

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН