ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ТЭНХИМ

Бидний тухай

Эрүүл Мэндийн Бодлогын Тэнхим нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт 2000 оноос анх удаа “эрүүл мэндийн эдийн засагч” мэргэжилтэн бэлтгэн сургалт, Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшүүлэх төгсөлтийн дараах сургалтыг 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа түүхэн уламжлалтай билээ. 

Тус тэнхим нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд эрүүл мэндийн тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр үндсэн суурь, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг зааж байна.

Багшлах бүрэлдэхүүн

Эрүүл мэндийн бодлогын тэнхмийн багш нарын 63% профессор, 75% эрдмийн зэрэгтэй. АУ-ны доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ, АУ-ны доктор, профессор П.Цэдэн, АУ-ны доктор, профессор Л.Ундрам, НЭМ-ийн доктор, дэд профессор Ю.Гантөгс, ТБ-ын доктор, дэд профессор Л.Хоролсүрэн, НЭМ-ийн доктор Т.Ариунтуяа, НЭМ-ийн магистр Э.Батмандуул, Бизнесийн удирдлагын магистр А.Пүрэвгэрэл, АУ-ны магистр Г.Баярбат

Төгсөлтийн өмнөх сургалт

Эрүүл мэндийн эдийн засагч – 4 жил Бакалавр

Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөгчид Математик, Нийгэм, Англи гэсэн 3 хичээлээр шалгалт өгч элсэн орно. Нийт 4 жилийн хугацаанд 129 багц цагийг судалж Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжил эзэмшинэ.  

Төгсөлтийн сургалт 

Нийгмийн эрүүл мэнд-Эрүүл мэндийн бодлого удирдлага

Магистр – 2 жил 40 багц цаг

Доктор – 4 жил 36 багц цаг

Төгсөлтийн дараах сургалт

Эрүүл мэндийн удирдлагын мэргэшүүлэх сургалт – 6 сар 46 багц цаг

Эрүүл мэндийн эдийн засаг – 6 сар, 26 багц цаг

Эмнэлгийн менежмент – 6 сар, 26 багц цаг

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал – 6 сар, 26 багц цаг

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл

  • Эрүүл мэндийн тогтолцоо

  • Эрүүл мэндийн бодлого

  • Эрүүл мэндийн салбар дахь үр ашиг

  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилт

  • Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ

  • Эмнэлгийн менежмент

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар

  • Эрүүл мэндийн хөтөлбөрийн үнэлгээ 

Тэнхимийн томоохон төслүүд (2019-2023 онд)

  • ДЭМБ-ын Холбоо, Монгол улсын эрүүл мэндийн татварын бодлогын судалгаа төсөл, 2023-2024 

  • Глобаль сан, ХӨСҮТ, ДОХ, ХДХВ-ийн зарцуулалтын үнэлгээ, 2022 оны 4-10 сар

  • Глобаль сан, ХӨСҮТ, Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зарцуулалтын үнэлгээ, 2022 оны 4-10 сар

  • ДЭМБ, Халдварт бус өвчний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, 2022 оны 7-10 сар

  • ЭМЯ, ХӨСҮТ, Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах БЗДХ-ын тархалтын судалгаа, 2019-2020

  • ЭМЯ, ДЭМБ, Хувийн эрүүл мэндийн даатгалын судалгаа, 2019-2020

  • ЭМЯ, ЭМХТ, Үйлчлүүлэгчийн санал, гомдлын судалгаа, 2019-2020

  • ЭМЯ, ЭМХТ, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний техникийн үр ашгийн судалгаа, 2019-2020

  • ЭМЯ, ДЭМБ, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, бэлэн байдлын судалгаа, 2018-2019

  • ЭМЯ, PATH олон улсын байгууллага, Хүний папилломын вирүсийн вакцины нөлөөлөл ба зардал-үр дүнгийн судалгаа, 2019

  • Новартис сан, МНЭММН, Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн үнэлгээ, 2019

  • ДЭМБ, Өсвөр насны хүүхдийн таргалалтыг бууруулах бодлогын үнэлгээ, 2018-2019

  • АНУ-ын Өвчний хяналтын төв, ХӨСҮТ, Улирлын томуугийн эдийн засгийн дарамтын судалгаа, 2019

Гадаад харилцаа

  • Финлянд улсын Тамперегийн их сургууль, Куопогийн их сургуулиуд
  • АНУ-ын Мичиган мужийн их сургуулийн Даяаршлын эрүүл мэндийн институт

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН