Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт - 6 сар, S(s)09190004 

Хөтөлбөрийн товч танилцуулга:

Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт мэргэжлээр мэргэшүүлэх сургалт нь 2014 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдсан байна. Тус сургалтанд эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд, удирдахуйн ухаанд суралцах сонирхолтой эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд элсэн суралцаж байна. 

 

Хүнсний эрүүл ахуй судлал - 6 сар, S(s)09180105 

Хөтөлбөрийн товч танилцуулга: 

Хүнсний эрүүл ахуй судлал мэргэжил дээшлүүлэх сургалт нь 1976 оноос хойш тасралтгүй элсэлт аван, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг таньж илрүүлэх, хэмжилт хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүнсний аюулгүй байдал алдагдах шалтгаан, хоол, хүнсний үйлдвэрлэлийн болон худалдан борлуулдаг байгууллагад тавих эрүүл ахуйн шаардлага, хууль эрх зүйн баримт бичгүүдийг танин мэдэх, бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх талаар мэдлэг, хандлага, чадвар эзэмших зорилготой.  

 

Тархвар судлал - 6 сар S(s) 09180107

Хөтөлбөрийн товч танилцуулга: 

Хүн амын дунд гарч байгаа халдварт болон халдварт бус өвчний тархалтыг илрүүлэх, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлд үнэлгээ хийх, зонхилох  тохиолдох өвчнийг эрт илрүүлж, хариу арга хэмжээ авах, ЭТҮХХ-ийн тархвар зүйн тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авахур чадварыг эзэмшүүлэх зорилготой

 

Статистикч их эмч - 6 сар S(s) 09180101

Хөтөлбөрийн товч танилцуулга:

Хүн амын эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн тархалт, давтамжийг судлах, шалтгааныг тогтоох, өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, сэргийлэх, эрт илрүүлэг зэрэг эрүүл мэндийн бүртгэл мэдээллийг хөтлөх, эрүүл мэндийн үйлчилгээнд үнэлэлт, дүгнэлт өгөх, хэрэгцээг тогтоох, шийдвэр гаргах, бодлого боловсруулах зэрэг үйл ажиллагаанд статистикийн арга, зарчимуудыг хэрэглэх мэдлэг чадвар олгох зорилготой.

 

Хөдөлмөрийн эрүүл мэнд - 6 сар

Хөтөлбөрийн товч танилцуулга:

Ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлс, түүний эрүүл мэндэд үзүүлэх тохиромжгүй нөлөөлөлийг судлан илрүүлэх, хянах,  үнэлэх, багасгах, арилгах арга зам болон ажилчдын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн орчныг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөрийг үйлдвэр тус бүрийн онцлогт нь тохируулан боловсруулах арга зүйн талаарх мэдлэг, чадвар, дадлагыг суралцагсадад эзэмшүүлэхэд оршино.

 

Орчны эрүүл ахуй - 6 сар

Хөтөлбөрийн товч танилцуулга:

Хүрээлэн буй болон хот суурины орчноос хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлс, тэдгээрийг илрүүлэх, хянах,  үнэлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, улмаар  эрүүл аюулгүй орчин бий болгоход чиглэсэн  интервенци үйл ажиллагааг төлөвлөх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулах арга зүйн талаар мэдлэг, чадварыг суралцагсдад эзэмшүүлэхэд сургалтын зорилго оршино.

  

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төрөлжсөн мэргэжлийн сургалт - 4 сар D720010

Хөтөлбөрийн товч танилцуулга:

Ажлын байрны эрсдэлт хүчин зүйлсээс ажилчин хүний эрүүл мэндийг хамгаалах,  эрсдлийг бууруулах, ажлын байр, үйлдвэр, уурхайд шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт хийх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих мэдлэг, чадвар  хандлага эзэмшүүлэхэд сургалтын зорилго оршино.