УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНАГААХ УХААНЫ ТЭНХИМ

Бидний тухай

Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим нь АШУҮИС-ийн ууган тэнхимийн нэг бөгөөд анх 1956 онд Монгол улсын их сургуулийн Анагаах ухааны салбарын бүрэлдэхүүнд “Эрүүл ахуй, Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхим” нэртэйгээр байгуулагдаж, 1961-1980 онд Нийгмийн эрүүл ахуйн тэнхим, 1980-1990 онд Эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэндийн тэнхим, 2000-2002 онд Нийгмийн эрүүл мэндийн тэнхим нэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2002 оноос Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон өргөжиж, тус сургуулийн бүтцэд “Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим” байгуулагдсан түүхтэй. Тус тэнхим нь 5 үндсэн багштайгаар нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхий дахины хөгжил, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сургуулийн хөгжлийн бодлоготой уялдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр орчин үеийн нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны чиг хандлага бүхий цогц мэдлэг, чадвартай эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд оршино. 

Багшлах бүрэлдэхүүн

Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим нь нийгмийн эрүүл мэнд болон урьдчидан сэргийлэх анагаах ухаан чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтад ордог. Үндсэн 6 багштайгаас 1 профессор, 1 дэд профессор, 4 магистр зэрэгтэй багш ажиллаж байна

Төгсөлтийн өмнөх сургалтын чиглэл:

  • Нийгмийн эрүүл мэндийн үндэс
  • Урьдчилан сэргийлэх анагаах ухаан
  • Эрүүл мэндийг дэмжихүй
  • Нийгмийн эрүүл мэндийн бодлого
  • Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт
  • Гамшгаас хамгаалах менежмент
  • Нийгмийн эрүүл мэндийн бодлого
  • Даяаршлын эрүүл мэнд

Төгсөлтийн сургалтын чиглэл:

  • Нийгмийн эрүүл мэндийн удиртгал 
  • Эрүүл мэндийг дэмжих 
  • Ноцтой байдлын үеийн нийтийн эрүүл мэнд 
  • Даяаршлын эрүүл мэнд

Тэргүүлэх чиглэл

  • Халдварт болон Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Өсвөр үеийн эрүүл мэнд
  • Эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол
  • Гамшгаас хамгаалах менежмент
  • Орчны эрүүл мэнд, ундны усны эрүүл ахуй, чанар, аюулгүй байдал

Тэнхимийн томоохон төслүүд

  1. "Өсвөр үеийнхэнд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдал, КОВИД-19-ын цар тахлын үед  тусламж үйлчилгээг хүргэж буй байдлыг судлах нь, ДЭМБ, 2021 он, Төслийн удирдагч Д.Хишигтогтох, төслийн зохицуулагч Ч.Өнөрцэцэг
  2. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрэлхийлэх эрэгтэйчүүдийн зан үйл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах нь”, ЭМДС, 2021 он, Төслийн удирдагч Д.Хишигтогтох, төслийн зохицуулагч Ө.Гандолгор
  3. Япон, Сумитома фонд "Япон-Монголын сувилагчдын ажлын байранд харьцуулсан үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах нь" төсөл. Удирдагч Д.Амарсайхан, 2020-2021 он
  4. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд мэдээлэл харилцааны стратегийг оновчтой ашиглах нь, судалгааны төсөл, ЭМЯ ЭМД сан, 2019 он, Төслийн удирдагч Д.Хишигтогтох, төслийн зохицуулагч Ч.Өнөрцэцэг
  5. "Өсвөр үеийнхний оролцоонд суурилсан: Гэр бүл-эрүүл мэндийн үйлдвэрлэгч болох нь” хөтөлбөрийн төсөл, Удирдагч Д.Хишигтогтох зохицуулагч Ч.Өнөрцэцэг, 2019 он
  6. ДЭМБ "Орон нутгийн залуусын оролцоонд суурилсан: Согтууруулах ундааны эсрэг сархадгүй амьдрал-саруул хөгжил" төсөл. Дорноговь аймаг, Удирдагч Д.Хишигтогтох, зохицуулагч Ч.Өнөрцэцэг, 2018 он
  7. НҮБ-ын Хүүхдийн сан "Завхан аймгийн хүн амын дунд ундны усны талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаа", Удирдагч Ч.Өнөрцэцэг, судлаач Г.Цэцэгмаа, Л.Баярмагнай, Д.Ням-Осор, Д.Хишигтогтох бусад, 2018 он
  8. Good Neighbors Mongolia "Налайх дүүргийн зорилтот бүлгийн хүн амын дунд БЗДХ-ын мэдлэг, хандлага, дадал судалгаа"-ны төсөл Ч.Өнөрцэцэг, Д.Хишигтогтох, Б.Билэгт бусад, 2017 он
  9. ДЭМБ "Төрийн өмчит их сургуулийн оюутнуудын дунд Бэлгийн замаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлага, дадалын онлайн судалгаа"-ны төсөл, Удирдагч О.Чимэдсүрэн, зохицуулагч Ч.Өнөрцэцэг, 2017 он
  10. ДЭМБ "Өсвөр үе, залуучуудын дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа", 2017 он,  Удирдагч Д.Хишигтогтох, зохицуулагч Ч.Өнөрцэцэг
  11. Good Neighbors Mongolia "Улаанбаатар хотын зарим дүүргийн гэр хорооллын хүн амын ундны ус болон амны хөндийн эрүүл ахуйн талаарх мэдлэг, хандлага, дадал судалгаа"-ны төсөл. Удирдагч О.Чимэдсүрэн, зохицуулагч Ч.Өнөрцэцэг, 2016 он
  12. ЭМШУИС, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн хамтарсан "Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг олгох" тэтгэлэгт хөтөлбөр. Д.Амарсайхан, О.Чимэдсүрэн, Д.Гантуяа. 2011-2012 он
  13. Мянганы Сорилтын сан "Эрүүл мэндийн байгууллагад суурилсан үр нөлөөний давтан судалгаа" Д.Амарсайхан, В.Дэлгэрмаа, Д.Хишигтогтох, Ч.Өнөрцэцэг бусад, 2013 он

Гадаад харилцаа 

БНСУ-ын Йонсей их сургууль, Medical Mission center

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН