Шинээр хамтын ажиллагааны 5 гэрээ байгуулсан
АНУ-ын Миннесотагийн Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль-2018.07 сард хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
Япон улсын Тоттори Их сургуультай найрсаг хамтын ажиллагаатай бөгөөд 2018.04.03-д баталгаажуулж хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Австрали улсын Мельбурны Их сургууль, Хааны нэгдсэн эмнэлэг, ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвтэй 2018 оны 9 сард уулзалт хийж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
БНХАУ-ын Их сургуулийн НЭМС, Вакцины судалгааны төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. 2018.11 сард
Финлянд улсын Тамперийн Их Сургуультай 2 багш 4 оюутан солилцохоор шийдвэрлэж 2018.08.13-д хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
Шинэчилсэн гэрээ: 5
2018.05.28-ний өдөр АНУ-ын Лома Линда их сургуулийн НЭМС-ийн захирал анх удаа манай сургуульд ажлын айлчлал хйисний дагуу хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн гарын үсэг зурсан. Айлчлалын хүрээнд “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах” олон улсын хурал зохион байгуулж, Статистикийн чиглэлээр GIS программын лаборатори байгуулах хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг хийж 2 өдрийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
2018.06.21-нд Францын FERDI институттэй хамтарсан “Сумын эмнэлгийн үйл ажиллагаан үр ашиг” судалгааг үргэлжлүүлэхэд ЭМЯ, ЭМХТ-тэй уулзалт зохион байгуулж, судалгааны ажилд хамтран ажиллах гэрээг байгуулсан.
2018.08.24-ний өдөр БНСУ-ын Сөүлийн үндэсний Их сургуулийн НЭМС-аас 18 профессорыг урьж, НЭМС-ийн 4 тэнхим тус бүртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар семинар зохион байгуулсан ба санамж бичгээ өргөжүүлэн шинэчилж гарын үсэг зурсан.
2018.11.23-д ОХУ-ын Өвөр Байгалын Их Сургуулийн Сэтгэл Судлалын Факультеттэй гэрээ шинэчлэн зурсан. Оюутан, багш нарын туршлага солилцох аян, ХДХВ/ДОХ-ын эсрэг олон улсын онлайн хурал зохион байгуулах, оюутан дадлагажуулах солилцооны чиглэлээр хамтран ажиллана.
ОХУ-ын Зүүн Сибирийн Техникийн Удирдлагын Улсын Их Сургуульд 2018.12.04-д НЭМС-ийн багш нар ажлын айлчлал хийх үед гэрээнд гарын үсэг зурагдана. НЭМС-ийн зүгээс 11.29-д гэрээнд гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд уламжлалт хурал, семинарт байнга оролцохоос гадна 2 орны нийгмийн ажлын салбарын хамтарсан төсөл бичсэн.