“ОЮУНЛАГ ОЮУТАН-2023” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХУРАЛДААН 

 

“ОЮУНЛАГ ОЮУТАН-2023” оюутны эрдэм шинжилгээний Нийгмийн Эрүүл Мэндийн салбар хуралдаан 2023 оны 03 сарын 23-ны өдөр АШУҮИС-ийн “Оюутны Соёлын Төв”-д зохион байгуулагдлаа. 

Хуралдаанд нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй - хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бодлого, удирдлага, эрүүл мэндийн нийгмийн ажил, шим тэжээл судлал гэсэн 5 чиглэлээр  АШУҮИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулиуд, Орхон Их Сургууль, Батлан Хамгаалахын Их Сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их сургуулиуд, Хавдар Судлалын үндэсний төв, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, ШУ-ны академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн инновацийн төв, RMC Үр Шилжүүлэн Суулгах Үндэсний Төв зэрэг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарсан 350 орчим оюутны  62 илтгэл ирүүлснээс 15 аман илтгэл, 15 ханын илтгэл хэлэлцлээ. 

АШУҮИС НЭМС-ийн захирал АУ-ны доктор, профессор  Д.Даваалхам мэндчилгээ дэвшүүлж, оролцогчдод амжилт хүсээд хурлыг албан ёсоор нээж үг хэллээ. Ерөнхий шүүгчээр НЭМУ-ны доктор, дэд профессор Ю.Гантөгс, АУ-ны доктор С.Мягмарчулуун, Бизнесийн удирдлагын магистр, Математикийн ухааны магистр Г.Дагвасүрэн нар ажиллав. Тэргүүн байранд А.Ариунцэцэг /НЭМ-501 хэсгийн оюутан/, Б.Минжинсор, Ц.Мөнхцоож, Н.Өнөрзул, Э.Эрдэнэтуяа, Г.Одмаа нарын “Сувилагч нарын дундахь варикоз ба зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”, дэд байранд Н.Санчирмаа /ЭМЭЗ-401 хэсгийн оюутан/, Т.Ариунтуяа нарын “Элэгний хорт хавдарын нас баралтаас шалтгаалсан эдинй засгийн шууд бус зардлын тооцоо”, гутгаар байранд Б.Сансармаа /ЭМНА-401 хэсгийн оюутан/, Т .Жаргалсайхан нарын нарын “ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын  стрессийн түвшин түүнийг даван туулах арга ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа. Ханын илтгэлийн төрөлд Тэргүүн байранд Т.Сосорбурам. /ЭМХЗ- 401 хэсгийн оюутан/, О.Тожилдорж, Д.Ану, Г.Болортуяа, Т.Ганзориг, Х.Мандах, Б.Мөнхзул, М.Наранцэцэг, Г.Чанцалдулам, Л.Баярмагнай, Д.Ням-Осор нарын “Монголын уламжлалт баяр цагаан сарын өдрүүдийн буузны хэрэглээг судалсан байдал”, дэд байранд Э.Пүрэвжав /АУС-220 хэсгийн оюутан/, Г.Өнөрцэцэг, Х.Гүнболор, У.Ану-Үжин, Л.Номин-Эрдэнэ, Э.Насантогтох, Д.Энхмаа, Ш.Алтантуяа нарын “Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээ, мэдлэг , нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”, гутгаар байранд Ч.Жангарай /АУС-ХА-501 хэсгийн оюутан/, Г.Наранцацрал, Ц.Нинжин, Э.Нямжаргал, Б.Энгүүн, Г.Эрдэнэжаргал, Ө.Гандолгор нарын “Хүний папиллома вирусын эсрэг вакцины талаарх эцэг эхчүүдийн мэдлэг, хандлага, дадлыг судалсан дүн” тус тус шалгарлаа. 

Хуралдааны 5 мэргэжлийн чиглэлийн  эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуйг цахимаар нийтэлж, түгээв. Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад НЭМС-ийн ажлын хэсгийн багш нар болон НЭМС-ийн оюутны зөвлөлийн хамт олон хамтран ажиллав. 

 

Сэтгүүлийн линк: https://online.fliphtml5.com/wlxxd/qxdi/#p=1