АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТАД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

 

 

АШУҮИС-ИЙН 2021 ОНЫ БАКАЛАВРЫН СУРГАЛТАД ЭЛСЭН СУРАЛЦАХ 

 

Элсэх хугацаа

2021 оны 06-р сарын 02-ны өдрөөс эхлэн ЭЕШ-ын дүн нийтэд зарлагдсан сүүлийн өдрийн 18.00 цаг хүртэл АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл, мэдээллийн цахимд системд бүртгүүлэн хүсэлт гаргана. http://burtgel.mnums.edu.mn

Бүртгэх хугацаа

Элсэгчдийн бүртгэлийг 2021 оны 08 дугаар сарын 3 дахь долоо хоногт бүртгэнэ.

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Хувийн хэрэг
  2. ЭЕШ-ын батламж
  3. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг эх хувь, хуулбарын хамт
  4. Сүүлийн 6 сарын дотор авхуулсан цээж зураг 4 хувь (3*4)

Хөтөлбөр сонгох, элсэгчдийг шалгаруулах

  1. Элсэгч нь ЭЕШ-ийн дүн нийтэд зарлагдсан сүүлийн өдрөөс хойш 72 цагийн дотор элсэхийг хүссэн хөтөлбөрөөс эхлэн эрэмбэлж, дэс дугаарын дагуу дараалуулж сонгоно.
  2. Элсэгч нь хөтөлбөр сонголтын хураамжийг цахимаар төлж сонголтоо баталгаажуулах бөгөөд төлбөрийг буцаан олгохгүй.
  3. Элсэгчид нь зөвхөн ЭЕШ өгсөн тухайн хот, орон нутаг дахь хяналтын тоонд онооны жагсаалтаар өрсөлдөнө.
  4. Хөтөлбөр сонголт дууссанаас хойш 24 цагийн дотор ЭЕШ-ын зохих хичээлүүдийн нийлбэр онооны дарааллаар, хөтөлбөр тус бүрээр жагсаалт гаргаж нээлт мэдэгдэнэ.
  5. Элсэгчдийн ЭЕШ-ийн нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд онооны хувь (проценталь) болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж хувийг харьцуулж шийдвэрлээ.
  6. Тогтоосон хугацаанд хөтөлбөр сонголт, баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд элсэхээс татгалзсан гэж үзнэ.
  7. БШУ-ны Сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалын 7.1 дэх хэсгийг үндэслэн дараах тохиолдолд Элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцаж болно.
  8. Дээд боловсролтой иргэн: 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсэгчид
  9. Дипломын боловсролтой иргэн: Шаталсан бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид
  10. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн хүрээн дэх бусад тохиолдол
  11. АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн элсэлтийн босго оноо хангасан тухайн жилийн төгсөгчдийг тогтоосон хяналтын тоонд элсүүлнэ.

Суралцах эрх олгох

  1. Хяналтын тоонд багтсан элсэгч нь 48 цагийн дотор сургалтын төлбөрийг төлж, суралцагчийн анкет бөглөн “АШУҮИС-д оюутан суралцуулах гэрээ”-г байгуулснаар суралцах эрх баталгаажна.
  2. Суралцах эрхээ цуцлах тохиолдолд төлбөрийн 10 хувийг суутгаж буцаан олгох болохыг анхаарна уу!

Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг, оношилгоо

АШУҮИС-д элсэлтээр элсэн орсон болон дотуур байранд амьдрах нийт оюутныг Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгтэй хамтан  эрүүл мэндийн урьдчилан  сэргийлэх үзлэг оношлогоог зохион байгуулдаг.

Дараах үзлэг оношилгоог хийнэ

  • Элэгний В,С вирус илрүүлэх
  • Сурьеэ
  • Амьсгалын дээд замын өвчин
  • Дотор эрхтэний өвчин
  • Харшил
  • Мэдрэл
  • Шүд
  • Бөөр ялгаруулах эрхтэн
  • Зурхний үйл ажиллагаа

Оюутны эрүүл мэндийн төв 

Энэхүү төвд АШУҮИС-н эмч, багш нар мэргэжлийн үйлчилгээг үзүүлж, хурдавчилсан оношлуураар шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, сувилгаа хийж, шаардлагатай тохиолдолд манай их сургуулийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн дараагийн шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх юм.