НЭМ-ийн салбар эрдэм шинжилгээний хуралдаан өргөн цар хүрээгээр 150 гаруй оюутан, судлаачдын хамтарсан 70 гаруй илтгэлээс шалгаруулан хэлэлцүүллээ.
Хэсгийн хуралдаанууд Нийгмийн Эрүүл Мэнд; Эрүүл ахуй Хөдөлмөрийн аюулгүй байдал; Эрүүл мэндийн бодлого удирдлага; Эрүүл мэндийн нийгмийн ажил; Шим тэжээл судлал сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж оюутнууд харилцан туршлага солилцон, олон шинэ мэдлэг мэдээллүүдийг хуваалцав.
Аман илтгэлийн төрөлд тэргүүн байранд Э.Содном нарын “Сурагчдын усны хэрэглээ ба шээсний хувийн жингийн өөрчлөлт”, дэд байранд Ш.Сувд-Эрдэнэ нарын “Тамхинаас үүдэлтэй уушгины хорт хавдарын эрүүл мэндийн дарамт”, гутгаар байранд Г.Хүслэн нарын “Хичээлд суурилсан шим тэжээлийн боловсролын интервенцийн ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын шингэний дутагдалд үзүүлэх үр нөлөөг судалсан нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Ханын илтгэл төрөлд тэргүүн байранд Л.Жаргалмаа нарын “Улаанбаатар хотын нийтийн тээврийн жолоочдын ажлын байрны шуугианы өртөлт түүнээс шалтгаалсан сонсгол бууралтын эрсдэлийг үнэлэх”, дэд байранд Б.Бат-Ундрал нарын “Олон нийтийн сүлжээн дэх хоол, шим тэжээлийн талаарх мэдээллийг судалсан дүн”, гутгаар байранд С.Халиун нарын “Улаанбаатар хотын залуу иргэдийн дундах утаат тамхины хэрэглээ, тамхины донтолтод нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэлэх” сэдэвт бүтээлүүд шалгарав.
Зочин илтгэлээр ХӨСҮТ-ийн Тархвар судлалын албаны сургагч багш, тархвар судлаач Г.Гантунгалаг уригдаж “НЭМ-ийн хөгжлийн чиг хандлага, НЭМ-ийн мэргэжилтнүүдийн хувь нэмэр, эзэмшвэл зохих ур чадварууд” сэдвээр сонирхолтой мэдээлэл өглөө.
Хуралд оролцсон, шилдгээр шалгарсан нийт оюунлаг оюутнууд, судалгааны багийнханд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе
Хурлыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн багш нар, НЭМС-ийн Оюутны Зөвлөл, ОХУГ-ын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.