"ЭРДМИЙН ЧУУЛГАН-66" Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан

"ЭРДМИЙН ЧУУЛГАН-66" Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нээж үг хэллээ. АШУҮИС-ийн Ректор АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж , НЭМС-ийн захирал АУ-ны доктор, профессор Д.Даваалхам эрдэмтэн профессор, багш,эмч судлаачдад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.

ЗОЧИН ИЛТГЭЛЭЭР:

• Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга удирдахуйн ухааны магистр Д.Баярболд “НЭМ-ийн тусламж үйлчилгээ – Анхдагч хууль”

• Ерөнхийлөгчийн тамгын газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга АУ-ны доктор, профессор О.Чимэдсүрэн “Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн – НЭМ-ийн интервенц”

• Эрүүл мэндийн яамны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга АУ-ны доктор, дэд профессор Э.Оюунсүрэн “Хүн амын эрт илрүүлэг – НЭМ-ийн сэргийлэлт”

• Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал АУ-ны доктор, профессор Д.Даваалхам “Монгол улс дахь НЭМ-ийн хүний нөөц, сургалтын өнөөгийн байдал” сэдэвт илтгэл танилцуулав.

Эрдэм шинжилгээ, судалгааны нийт бүтээлүүдээс аман илтгэлийн төрөлд 12 бүтээл, ханан илтгэлийн төрөлд 13 бүтээлийг хуралдаанаар хэлэлцүүлж шилдгүүдээ шалгарууллаа.

Судалгааны аман ба ханан илтгэлийг шалгаруулах шүүгчдээр:

АУ-ны доктор, профессор Д.Амарсайхан, АУ-ны доктор, профессор Л.Ундрам, АУ-ны доктор, дэд профессор Ю.Гантөгс, АУ-ны доктор, дэд профессор Д.Гантуяа, АУ-ны доктор Д.Нарансүх нар ажиллаа.

АМАН ИЛТГЭЛ:

ТЭРГҮҮН БАЙР– Н. Туул нарын “ХҮНИЙ ГЭДЭСНИЙ МИКРОБИОМЫГ БҮРДҮҮЛЖ БАЙГАА ХЭВИЙН БИЧИЛ БИЕТЭНД ХООЛЛОЛТЫН БАЙДАЛ НӨЛӨӨЛӨХ НЬ”

ДЭД БАЙР – Г.Үнэнбат нарын “ЭЛЭГНИЙ АНХДАГЧ ӨМӨН ОНОШООР ЭЛЭГ ТАЙРАХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН ӨВЧТӨНҮҮДИЙН ТАВИЛАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА”

ГУТГААР БАЙР– Б.Цэцэгсайхан нарын “УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР ҮҮСГЭГЧ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС (ХПВ)-ИЙН ЭСРЭГ 4 ЦЭНТ ВАКЦИНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ” СУДАЛГААНЫ ҮР ДҮН”

ХАНАН ИЛТГЭЛ:

ТЭРГҮҮН БАЙР – М.Сугармаа нарын “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫН АЖЛЫН БАЙРНЫ НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН БА ЭРҮҮЛ МЭНД”

ДЭД БАЙР – М.Нансалмаа нарын “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЖИЛТНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙГ СУДАЛСАН ДҮН”

ГУТГААР БАЙР – Б.Майцэцэг нарын “УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН МЭДЛЭГ, ДАДАЛ БОЛОН ХАНДЛАГЫГ СУДАЛСАН ДҮНГЭЭС” илтгэлүүд шалгарлаа