Ягаан туузны алхалт Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдах талаарх мэдээллийг хүргэхтэй холбоотойгоор жил бүр бүх нийтийг хамарсан “ЯГААН ТУУЗ-НЫ АЛХАЛТ” арга хэмжээ болдог.

 

 

 

Дэлхийн алхалтын өдөр  “Бидний мэргэжил сайхан” сэдэвт явган аялалыг 2019 оны 09 сарын 14-нд зохион байгуулж, Богд уулын Дугуй цагаан оргил өөд хамтдаа алхаж, нэг өдрийг идэвхитэй хөдөлгөөнд уриалж, мэргэжлээ сурталчилж өнгөрүүлсэн. Явган аялалд эрүүл мэндийн нийгмийн ажлын мэргэжлээр суралцаж буй 70 орчим оюутнууд, багш нар, төгсөгчдийн төлөөлөл оролцсон.

Дэлхийн хүнсний өдөр ШТСТ, ШТС-ын 1-р дамжааны оюутнууд олон нийтэд чихэрлэг ундааны талаар үнэн зөв мэдээлэл олгож, чихэрлэг ундаа, жүүсний сахарын агууламжийг илэрхийлсэн 2000 ширхэг номын хавчуургыг тарааж, зурагт хуудас байршуулсан.