Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уриалсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд "ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ" уриатайгаар АШУҮИС нэгдэн уриалгыг дэмжин ажиллаж байна.
АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 05 сарын 14-ны Үндэсний мод тарих өдрөөр “АШУҮИС-ийн Ногоон төгөл”-ийг байгуулж багш нар 2000 мод, суулгац тарилаа. Цаашид АШУҮИС-ийн салбар, бүрэлдэхүүн сургууль, харьяа эмнэлэг, хүрээлэн, төв, газар албадын нийт ажилтнууд, оюутан залуус хамтдаа "АШУҮИС-ийн Ногоон төгөл" мод тарих үйл ажиллагааг жил бүр хавар, намар болгон Үндэсний цэцэрлэг, АШУҮИС-ийн эмнэлэг сувилалын орчинд 80,000 мод мод, суулгац тарих юм.