Итгэл найдвар, Боломж Улаанбаатар марафон гүйлтийг 2015 оноос хойш жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулж, багш, ажилтан, оюутан, төгсөгч нар өргөнөөр оролцдог. Уг марафон гүйлтийн арга хэмжээ нь жил бүрийн 9 сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болдог. НЭМС-ийн багш  Ахиллис Монгол ТББ-ын тэргүүн О.Саранчулуун удирдан зохион байгуулдаг. 3, 5, 10, 21 , 42 км зайтай, насны 8 насны ангилалаар жилдээ 3600 гаруй хүн гүйж, 350 сайн дурын ажилтнууд хувь нэмрээ оруулдаг. Уг марафон гүйлтийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй оролцогч нар сайн дурын туслагч нарын дэмжлэгтэйгээр гүйж өргөнөөр оролцдог.