АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн “Нийгмийн Эрүүл Мэнд” бакалаврын хөтөлбөр нь Agency of Public Health Education Accreditation (APHEA) байгууллагаар 6 жилийн хугацаагаар амжилттай магадлан итгэмжлүүлэв.
Дэлхийн улс орнуудад APHEA буюу Нийгмийн эрүүл мэндийн Боловсролын Магадлан Итгэмжлэх Агентлаг нь НЭМ-ийн мэргэжлийн боловсролын чиглэлээр төрөлжсөн магадлан итгэмжлэл хийдэг ТЭРГҮҮЛЭГЧ байгууллага юм.
APHEA нь ДЭМБ-ын бүх бүсчлэлээс 168 хөтөлбөр, сургуулийг магадлан итгэмжлисэн ба түүний нэг нь АШУҮИС-ийн НЭМС-ийн Нийгмийн эрүүл мэндийн БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР боллоо.
APHEA нь Европын бүсийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиудын холбоо ASPHER (The Association of Schools of Public Health in the European Region), Үндэсний Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн Олон улсын холбоо (International Association of National Public Health Institutes (IANPHI), Европын Нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэг (EUPHA), Европын нийгмийн эрүүл мэндийн сүлжээ, European Public Health Alliance (EPHA) зэрэг байгууллагын салбар билээ.
НЭМ-ийн сургалтын хөтөлбөрийн чанарыг баталгаажуулснаар олон улсад хүлээн зөвшөөрч, уг хөтөлбөрийн суралцагч оюутан, төгсөгч нарт олон улсын түвшинд ажиллах, суралцах боломж нээгдэж байна.
Цаашид Монголын НЭМ-ийн ажиллах хүчийг дэлхий дахинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.