Нээлттэй нийгэм форумын төслийн хүрээнд АНУ-ын “Fulbright Specialist” хөтөлбөрт зочин багш урих төслийн санал дэмжигдэж ирэхээр болсон. КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүлээгдэж байна.
Харвардын их сургуулийн шим тэжээл судлаач Сабри Бромажитай 2021 оны 07 дугаар сарын 04-с эхлэн төслийн судалгааны ажлын статистик боловсруулалтын чиглэлээр сургалт, зөвлөгөө аван цахимаар хамтран ажиллаж байна.
Эпидемиологийн чиглэлээр Канад улсын Квеен их сургуулийн профессор Коллин Дэвидсон, Австрали улсын Сиднейн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хүндэт профессор Роберт Камминг, Австрали улсын Мурдок хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким Малхолланд нартай цахимаар хамтран ажиллаж байна.